Монголын Үндэсний Бөхийн Холбооны дүрэмд заасны дагуу МҮБХ-ны тэргүүн нь гурав хүртэл дэд тэргүүнтэй байж болох бөгөөд тэргүүний санал болгосноор тэргүүлэгчид хэлэлцэн, баталгаажуулдаг.
Уг дүрмийн хүрээнд МҮБХ-ны тэргүүний санал болгосноор МҮБХ-ны тэргүүлэгч, Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүн, Монгол Улсын харцага Даш-Очирын Батболдыг МҮБХ-ны дэд тэргүүнээр ажиллуулахаар тэргүүлэгчдийн хурлаар баталгаажууллаа.
Д.Батболд харцага МҮБХ-ны орон нутгийн асуудал хариуцсан дэд тэргүүнээр ажиллах юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.