"НООРОГ" студийн үүсгэн байгуулагч О.Уламсайхан нарыг шалгахдаа цагдаагийн байгууллага хүний эрх зөрчсөн гэх мэдээллийг тэд өөрсдөө өгч буй юм. Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газраас хойшлуулашгүй ажиллагаа явуулсан, хууль зөрчөөгүй гэдэг тайлбар хийж байгаа билээ. Энэ асуудлаар ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар мэдээлэл өглөө.
ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар:
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд мөрдөн байцаагч нь хэрэгт мэдүүлэг авахдаа дуудан ирүүлэх тухай зохицуулалтыг тодорхой зааж өгөөгүй. Хойшлуулшгүй ажиллагааны явцад, эсвэл энгийн мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэгт холбогдогчийг ажлын цагаар дуудаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах ёстой гэдэг нарийвчилсан зохицуулалт байхгүйгээс ийм асуудал үүсэж байна. Шөнийн цагаар дуудан ирүүлж болохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Хамгийн гол нь хууль хэт ерөнхий байна.
Мөн тухайн мөрдөгчийн ойлголт, ёс зүй, мэдлэгийн тухай асуудал байгаад байна. Ажлын бус цагаар байцаалт авахаар дуудахад мэдээж тухайн хүнд таагүй байдал үүснэ. Хоёрдугаарт, хууль хэт ерөнхий байгаатай холбоотой асуудал юм. Өөрөөр хэлбэл, “Шалгалтын ажиллагаа үргэлжилж буй хэрэг дээр холбогдогчийг ажлын бус цагаар дуудаж болохгүй” гэсэн зохицуулалт хийгээд өгчихвөл маргаан үүсэхгүй.
Хэрэв хэрэгт оролцогч нар нь гэмт хэргийн шинжтэй баримт материалаа устгах ч юм уу эрсдэлтэй бол хойшлуулшгүй ажиллагаа явуулж болно. Гэтэл хойшлуулшгүй ажиллагаа, энгийн мөрдөн байцаалтын ажиллагааг хамтад нь хэрэгжүүлснээс маргаан үүсгэж байна. Хуулийн шинэчлэл өөрчлөлтийг цаг үетэйгээ уялдуулж, хийгээд явах ёстой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Юу ч мэддэггүй нөхөр бна
Нэгжлэг хийхийн тулд прокурорын зөвшөөрөл авна .Авсан уу ?
Хар ухаанаар бодоход хойшлуулшгүй ажиллагаа явуулах нь зөв.
Гэмт хэргийн шинж чанар агуулж байгаа ямар ч хэрэгт хойшлуулашгүй арга хэмжээ авах нь зөв. Прокурорт мэдэгдэх шаардлагагүй гэж хуульчлах нь хэрэгтэй. Буруудвал мөрдөгч хариуцлага хүлээхээр хуульчил
ХЭҮК-ын гишүүд бас МСS-ээс томилогддог юм байжээ
Ээ чи ч бас юу вэ. Бас нэг мөнгө горьдлого гараад ирлээ. Тэр мундаг мэс засалч хохироод бие нь муудаад олон өвчтэй хүмүүс амьдрах аргагүй болоод байхад юу ч дуугардаггүй байж мөнгөний хэдэн залуус гараад ирэхээр хуцаад гараад ирдэг чи хэн бэ.