СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2025-03-20

Хоёр эмэгтэйн амь насыг хөнөөсөн этгээдийн прокурорын гомдлыг хэлэлцэнэ

Нийтэлсэн
5 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 хоногийн өмнө

Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 настай эрэгтэй Ц.Д нь 16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөж, хэргээ нуун далдлах зорилгоор цогцсыг чемодан, хувцасны шүүгээнд нуусан хэрэг өнгөрсөн оны зургаадугаар сард гарсан.

Уг хэргийг мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг шүүхээс гаргаад байсан юм. Тус шийдвэрийг прокурор эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа. Тус прокурорын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ.

Хэргийг эргэн сануулахад, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутагт оршин суух 20 настай эрэгтэй Д нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт зургаадугаар сарын 8-9-нд шилжих шөнө 32 настай эмэгтэй З-ийн амь насыг хохироосон. Үүний дараа Хан-Уул дүүрэгт зургаадугаар сарын 20-21-нд шилжих шөнө 16 настай эмэгтэй Ш-ийн амь насыг тус тус хохироосон болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
5 хоногийн өмнө
116.206.83.106

ийм төрөлхийн алуурчин хүнийг амьд байлгаж болохгүй санагдах юм. яахаараа ч буцаадаг юм

Зочин
5 хоногийн өмнө
116.206.83.106

Шууд дээд хэмжээ өгөөч

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.