Нийтэлсэн:
![]()
П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө
Засгийн газрын хуралдааны шийдвэрээр ЦУОШГ-ын даргаар Эрхэмбаярын Баттулгыг томилжээ.
Засгийн газрын шийдвэрээр 2022 оны нэгдүгээр сарын 19-нд Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон ч жилийн дараа буюу 2023 оны гуравдугаар сард сайдтайгаа хамтарч ажиллаж чадаагүй үндэслэлээр чөлөөлөгдөж байсан юм.
- Э.Баттулга нь 2002-2004 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газарт мэргэжилтэн,
- 2004-2008 Зам, тээвэр, аялал жуулчлалын яаманд мэргэжилтэн, орлогч дарга, газрын дарга,
- 2008-2011 Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газрын дарга, орлогч дарга,
- 2013-2016 Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрын дарга,
- 2016-2020 Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын дарга,
- 2020-2022 Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга
- 2022-2023 Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга,
- 2024- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.