"Боловсролын зээлийн сангийн зээлээр суралцсан иргэдийн зээлийг Монголбанкны мэдээллийн санд бүртгэх ажил хийгдэнэ" гэж БЗС-гийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа хэлж байна.
БЗС-гийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа:
-Боловсролын зээлийн сангийн журмын шинэчлэлийн хүрээнд Боловсролын яаман дээр ажлын хэсэг ажиллаж байна.
Түүнчлэн УИХ-ын Боловсролын байнгын хороонд ажлын хэсэг гарч боловсруулж байгаа журмын төслийн талаар мэдээлэл өглөө. Боловсролын сангийн нэг л дэмжлэг нь зээлийн санхүүжилт юм. Зээл аваад эргэн төлөөгүй гадаад улсад суралцсан мянга гаруй иргэний 200 тэрбум төгрөг, дотоодын их дээд сургуульд суралцсан 12 мянган иргэн 14 тэрбум төгрөг төлөгдөөгүй байна. Боловсролын зээлийн сангийн зээлээр суралцсан иргэдийн зээлийг Монголбанкны мэдээллийн санд бүртгэх ажил хийгдэнэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
зөв зөв
зөв зөв
Зөв шүү заавал төлүүлэх хэрэгтэй ялангуяа гадаадад сурсан төлбөрөө төлөөгүй хүмүүсийг заавал төлүүл бүгд амьдралын боломжтой дарга эрх мэдэлтнүүдийн үр хүүхэд хамаарал бүхий хүмүүс байгаа шүү асар өндөр үнээр төрөөс төлүүлээд юугаа ч сурсан юм мэдэхгүй эрхийн мангар туссан чадваргүй юмс ч их бий