УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатартай хувийн стратегийн ордуудын 34-50 хувийг төрд шилжүүлэх асуудлын хүрээнд ярилцлаа.
-Монгол Улсын Үндсэн хууль бол мөрдөх ёстой хамгийн дээд хууль тогтоомж. Үндсэн хуулийн 6.1 дээр “Газрын хэвлийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Ард түмний мэдэлд байгаа юм бол газрын баялаг нь ард түмний 100 хувь өмч гэсэн үг. Мэдэл нь байгаа юм бол ард түмэн шийдвэр гаргана. Төр иргэдийнхээ шийдвэрийг хамгаална гэсэн үг. Гэтэл өнгөрсөн жил баялгийн манаач болсон төр нь хулгай хийчихжээ.
Өнгөрсөн 2007 оны зургаадугаар сард шийдвэр гарсан. Томоохон ордуудын хайгуулын хөрөнгө оруулалтыг төр хийсэн бол 50 хувийг нь төр авна. Харин хувийн хэвшил хөрөнгөөрөө хайгууль хийгээд ордыг илрүүлсэн бол төрд 34 хувийг нь өгөх ёстой. Бусдыг нь хувийн хөрөнгөө гаргасан компани нь аваг гэдэг УИХ-ын тогтоол гарсан. Энэ хуулийг хэрэгжүүлэх ёстой.
Монгол оронд 2800 орчим лиценз байна. Түүнээс дөнгөж 55 ордыг хоёр удаагийн тогтоолоор стратегийн ордод багтаасан. Нэгдүгээр тогтоолоор 16 ордыг стратегийн ордод багтаасан байдаг. Газрын баялаг бол Монголын ард түмний өмч шүү дээ.
Хувийн стратегийн ордуудын 34-50 хувийг төр эзэмших нь зөв, буруу гэж ярих нь буруу. Монгол Улсын Үндсэн хуульд заасан заалтаа хэрэгжүүлэх ёстой. Энэ 55 ордын тодорхой хувийг төр эзэмших шаардлагатай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Төр хулгай хийсэн ордуудыг баримтаар ярьж чадах уу.
С.Ганбаатар ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гээд л ард түмэндээ баялагаасаа өгнө гээд байна. Бүгд л өгөх гээд байгаа шүүдээ. Ганц босоо Ганбаа өгөх гээд байгаа юм биш. Босоо ганбаа еөк болох юм бол жонхуугийн луйврыг, нүүрснийй хулгайг цээжээрээ хамгаална даа. Жонхуугийн шавхрууг хүртдэг нөхөр.