Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулсан мэдээллийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлэл хийлээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-Оюутолгой компанитай холбоотой асуудлаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулга хийсэн. Оюутолгой компанийн удирдлагууд Улаанбаатарт ирсэн байгаа. Энэ хүрээнд хоёр асуудлаар танилцуулга хийсэн. Нэгдүгээрт, тус компанитай үүсээд буй татварын маргаан. Хоёрдугаарт, Оюутолгойн бүлэг ордын доторх Онтре компанийн лицензтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгсөн.
Мөн Биржийн тухайн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа. Ирэх долоо хоногт энэ асуудлыг танилцуулахаар төлөвлөж байна. Уул уурхайн бирж дээр үнийг индексжүүлэх асуудал хуулийн хүрээнд шийдвэрлэгдэх байх. Журам гаргаад Хөрөнгийн бирж дээрх асуудлуудаа шийдэж байгаа боловч үнийг өсгөх, бууруулах /индексжүүлэх/ шаардлага үүссэн. Биржээр арилжаалагдсан уул уурхайн бүтээгдэхүүнийг хил нөхцөлөөр хүргэж байгаа. Үүнийг сонголттой болгож, тээвэргүй нөхцөлөөр борлуулах асуудлыг хуульд тусгах шаардлагатай байгааг ярилцсан.
"Алт 3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр танилцуулгаа хийсэн. Ирэх долоо хоногт тодорхой шийдвэр гаргана. Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч байна. Тиймээс Монгол Улсын алтны болон валютын нөөцийг нэмэгдүүлэхэд дэмжлэг болох шийдвэрийг гаргах хэрэгтэй байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.