СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2025-03-19

Монголын анхны түүхэн детектив олон ангит кино мэндэллээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 долоо хоногийн өмнө

2016 оноос хойш контент үйлдвэрлэлийн чиглэлд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа “Оранж” энтертэйнмент нь “Мобинет” ХХК-тай хамтран “Voo Original series" болох Монголын анхны түүхэн, детектив төрлийн “Мөрч” олон ангит уран сайхны киног бүтээн энэ сарын 13-ны өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болгоод буй. Тус кино нь Монгол Улс, Манж Чин гүрний дагаар улс байх үе буюу 19-р зууны сүүл үед өрнөх үйл явдал, нууцлаг гэмт хэргийн мөрдлөгийн тухай өгүүлдэг аж.  

1921 оны хувьсгалаас өмнөх үеийн алдартай хүмүүсийн тухай дүрслэхдээ ихэвчлэн ямар нэг мяндаг тушаалтан, эрдэм шидтэй лам хувраг, үзмэрч, шилийн сайн эрчүүдийг онцолдог бол гэж кино багийнхан хэлж байна.

Мөн чадварлаг сайн жүжигчдийн баг бүрдүүлэн, дуу дүрслэлийн өндөр чанартай шилдэг бүтээлийн тоог олон ангит уран сайхны киноны төрөлд нэгээр нэмэх амбицтай ажилласан хэмээн уран бүтээлчид онцолсон юм.  

Тус киноны гол дүр болох Монгол “Шерлок Холмс”  мөрчийн дүрд СТА жүжигчин Н.Ялалт тоглосон бол бусад гол дүрүүдэд СТА жүжигчин О.Оюун, Б.Батмэнд, Д.Бэхбилэг, Л.Энхбаяр залуу жүжигчид болох Х.Сумъяадорж, Ч.Цэнгүүн, Ц.Мөнхболд, Л.Жижжалам, Э.Төгсжаргал нар тогложээ.

Харин хатны дүрд “Тэнгисийн эрэг 247” шоунд оролцох үедээ Монгол хатны дүрд тоглох болно хэмээн амлаж байсан тус шоуны оролцогч, жүжигчин Б.Энхзаяа тогложээ.

Учир нь тус киноноос Монгол орны гайхамшигт байгаль, жилийн дөрвөн улирлыг харж болохоос гадна 1910 оны хүрээний амьдрал, ший янгууны газар, Орос, Хятад тосгодыг дүрслэн харуулжээ.

Арын албанд нийт 200 гаруй уран бүтээлч ажилласан бөгөөд зөвхөн зураачийн багт 20 гаруй уран бүтээлч хүчин зүтгэж, 100 гаруй хоног тасралтгүй зураг авалт хийсэн байна. Мөрч киноны найруулагчаар “95%”, “Тойрог”, “Төрийн дайсан” зэрэг детектив киногоороо танигдсан Б.Дэлгэрбаяр ажилласан бол продюсерээр “Шар гэгээ, “Нийслэл Хүүхэн” зэрэг 20-иод уран бүтээл дээр ажилласан Ү.Баяржаргал нар ажиллажээ.  

19-р зууны сүүл үеийн нэгэн нууцлаг гэмт хэргийн мөрдлөгийн түүхийг үзэгч та бүхэн “+18” ангилалтай хэсгийг “VOO Original”-аас, харин ТВ хувилбарыг 03-р сарын 23 буюу энэ бүтэн сайн өдөр NTV телевизээр хүлээн авч үзээрэй.

Хятад худалдаачдыг алж, өрийн бичгийг булаан шатаахаар төв халхын нэгэн хошуу ноёны агь хэсэг хүмүүстэй нийлж дайран, бүх юм санаснаар нь бүтлээ. Гэвч агь буцах замдаа уулын модонд боож үхсэн байв. Хүүгээ алдсан ноён чухам юунаас болж ийм явдал болов гэдгийн учрыг олуулахаар баруун аймагт алдаршсан мөрч Дамдин хэмээх эрийг урьж авчирна. Дамдин ч ойр тойрны бүх хүмүүстэй уулзаж ярилцах явцдаа “Агь амиа хорлоогүй, хүнд алуулсан байж болох нь” гэж сэжиглэж, “Хэн ямар зан ааштай, хүн алж чадах уу, энэ хэрэг хэнд ашигтай байж болох вэ” гэдгийг тандан судалсаар хэргийн учрыг олно. Гэмтэн этгээд хамгийн санаанд оромгүй хүн байлаа... Үргэлжлэлийг VOO Original болон NTV-гийн дэлгэцээс...

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.