СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-03-19

Б.Жавхлан: Хил дээр байгаа 9.5 сая тонн нүүрсний асуудлыг биржийн шинэ түр журмаар шийдвэрлэнэ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Экспортыг богино хугацаанд нэмэгдүүлэх, валютын нөөц нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулагдсан.  Ажлын хэсгийн зүгээс ажлын зорилтыг тодорхойлсон. Ажлын хэсэг байгуулагдах үед Монгол Улсын валютын нөөц 4.5 тэрбум ам.доллар орчимд байгааг богино хугацаанд нэмэгдүүлэх. Тухайлбал, валютын нөөцийг 5.5 тэрбум ам.долларт хүргэх, үүнийг давуулах импортын 6 сарын хэрэглээний хэмжээнд хүргэхээр зорьж байна. Одоо бидэнд тулгамдаж буй асуудлыг оношлох нь чухал байна.

Хэд хэдэн шалтгааны улмаас . Ковидын үед 20 сая тонн нүүрсний овоолго үүсэж байсан. Үүнийг хэрхэн хөдөлгөх вэ гэдэг асуудал үүсээд байна. 2024 онд хийгдсэн гэрээ, энэ онд хийгдсэн гээд 50 гаруй гэрээ байна. Хил хүртэл хүргэж өгөх гэрээ бас бий. Нүүрсний үнэ өнгөрсөн намраас хойш 40 хувиар уначихаад байна. Үүнтэй холбоотойгоор Тус улс 4 тэрбум тонны хэрэгцээтэй. Хятадын эрэлт 5 хувь л буурна. 20-30 хувь буурна гэдэг ойлголт байхгүй. Манай улсын биржийн арилжаа тав дахин бууж, хил дээрх татан авалт 40 хувь зогсчихоод байна. Иймд үүнийг богино хугацаанд зохицуулах хэд хэдэн гарц байна. Үнийн хэлбэлзлийг аль аль талд нь уян хатан шийдэхийн тулд одоо байгаа хуулийн хүрээнд бирж дээр түр зохицуулалт хийхээр баталлаа. Хэд хэдэн байгууллага яаралтай хуралдаад, биржийн шинэ журмыг баталж өглөө. Цоо шинэ форматаар бирж ажиллах нь. Биржийн хуульд тодорхой өөрчлөлтүүд орох хүртэл сэргээх боломжууд гарч ирж байгаа. Биржийн арилжааг идэвхжүүлсэн арга хэмжээгээ авч хэрэгжүүлнэ.

Засгийн газар экспорт төдийгүй, импорт дээрээ ч анхааръя гэж байгаа. Гадагшаа гардаг урсгал дээр ч анхааръя. Заримыг нь хойшлуулъя, эрэмбэлье. Ялангуяа төрийн өмчийн газруудын шинээр эхлэх хөрөнгө оруулалтын гадагшаа чиглэсэн урсгалыг энэ жил зогсооё гэж байгаа. Үүн дээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ манлайлж ажиллаад, тооцооллоо хийсэн. Нийт 10 гаруй компани ингэж хэмнэж, 557 сая ам.долларын борлуулалт хийхээр нэмэлт үүрэг авлаа. “Эрдэнэс Монгол” группээс 1 тэрбум ам.долларын валютын нөөц авахыг хатуу үүрэг болгосон.

ТӨҮГ-аас гадна олборлолт, экспорт хийдэг дотоод гадаадын хөрөнгө оруулалтын компаниуд дээр ч тулж ажиллая гэж байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.