Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар сайд Б.Жавхлан, Н.Учрал, О.Алтангэрэл, Э.Одбаяр болон Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нар мэдээлэл хийж байна.
Хотын дарга Х.Нямбаатар:
-Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай тогтоолыг албажуулан баталлаа. Нийслэл хотод 200 мянган айл өрх хатуу түлш буюу нүүрс хэрэглэж байгаа нь агаарын бохирдол үүсгэж буй гол эх үүсвэр юм. Тиймээс 2025-2026 онд 32 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлэх тогтоолын төслийн баталлаа. Ингэхийн тулд дулаан алдагдлыг бууруулж, хатуу түлшнээс татгалзах ёстой. Нийслэлийн зүгээс айл өрхүүдэд хийн түлшний зуухыг байрлуулах, аюулгүйн ажиллагааны зааварчилгаа өгнө. Халаалтын улирлын найман сард сар бүр 100 мянган төгрөгийн татаас олгодог болно. Энэ айл өрхүүдэд яам тус бүр дулаалгын ажилд анхаарлаа хандуулахыг үүрэгдэнэ. Мөн Хилийн цэрэг, Дотоодын цэргийн алба хаагчид дулаалгын үйл ажиллагаанд оролцоно. Манай улсын хийн түлшний жилийн хэрэглээ 46 мянган тонн байгаа. 32-50 мянган айлыг хийн түлшинд шилжүүлэхэд 100 мянган тоннд хүрнэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.