СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-03-19

О.Сэргэлэн: П.Батчулуун эмчид өршөөл үзүүлэхийг хүсэж байна

Нийтэлсэн
6 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 хоногийн өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгч болон УНТЭ-ийн Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч мэргэжилтнүүд, Элэг шилжүүлэн суулгах үндэсний багаас мэдээлэл хийв.

Монгол Улсын төрийн соёрхолт, Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн:

-УНТЭ-ийн дэргэдэх буюу нийт мэс заслын тавхан хувийг тархины үхэлтэй донороос хийсэн. ДЭМБ-аас амьгүй донороос элэг шилжүүлэн суулгавал нэг ч хүний эд эрхтэнийг хөндөхгүй байх давуу талтай гэж үздэг. Гэтэл энэ үзүүлэлт манай улсад хангалтгүй байна. Энэ бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн хөгжлийн төвд Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулж, Гавьяат эмч П.Батчулуун даргаар нь ажиллаж байсан. Тус алба байгуулагдсанаас хойш талийгаач болсон 270 гаруй хүний ар гэрт санал тавьнаас 31 хүний ар гэрийнхэн зөвшөөрсөн. 

Сүүлийн гурван жилд донорын жагсаалтад байсан 30 гаруй хүн донор олдохгүйгээс нас барсан. П.Батчулуун эмчийг буруутгаснаас хойш нэг ч амьгүй донор гараагүй. Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа зогсоод байна.

Эмч ч гэсэн хүн. Эмч хүн ч өвддөг. Суурь өвчин ихтэй. 2013 онд Донорын хуулийн хэлэлцүүлэг хийхээр хурал зарлаад эмнэлэгт байхад П.Батчулуун эмч гэнэт ухаан алдаж, зүрх зогссон. Сэхээн амьдруулах үйл ажиллагаа явуулж, 10 гаруй минутын дараа сэргэсэн. Таван удаа зүрхний стент тавиулсны хамгийн сүүлчийнх нь хууль шүүхээр шалгагдаж эхэлсний дараа өнгөрсөн хоёрдугаар сард суулгуулсан. Өнөөдөр зүрхний үйл ажиллагаа явуулах магадлал нь 33 хувьтай байгаа. Эрүүл мэнд ийм хүнд байдалд байгаа хүн өнөөгийн хууль шүүхийн маргааныг тэсэж гарна гэдэг хүнд.

Өмгөөлөгч Э.Ганбат:

- гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна.

Анх 2002 онд Монгол Улсын Эрүүгийн хуульд Хүний эд эрхтэнийг хууль бусаар авах гэмт хэргийн зохицуулалт орсон. Улмаар өнгөрсөн 22 жилийн хугацаанд ийм төрлийн хэрэг маргаан нэг ч удаа шийдвэрлэгдээгүй. Тиймээс урьд нь хэрэглэгдэж байгаагүй шинэ хуулийн ойлголт, шинэ хуулийн зохицуулалтын энэ тохиолдлыг Улсын дээд шүүх авч хэлэлцэж хэрхэн шийдвэрлэхээс хамаарч үүнээс хойш энэ төрлийн хэргийг ингэж шийдвэрлэх юм байна гэсэн ойлголт тогтоно.

Хэргийг талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Хүний эрүүл мэнд, хувийн нууцтай холбоотой асуудал учраас ийм хуулийн зохицуулалттай гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (14)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
6 хоногийн өмнө
116.206.83.106

Бид мэтийн хэнд ч хэрэггүй өт хорхой бол бяц гишгүүлээд үхэхэд харамсах юм алга. Хүний амь аварсан эдгээр мундаг эмч нарт монголын нийгэм хүн ард засаг төр ингэж хандаж байна. Гэнэт золгүй үхчвэл эрүүл юм баывал хэрэгтэй нь аваарай.

Зочин
6 хоногийн өмнө
116.206.83.106

Та нар уг нь арай л оройтож дуугараад байгаам, аль эрт ядаж Өнөрөөг суллахаас өмнө энэ яриагаа хийх ёстой байсан байхгүй юү??!! Энэ эмчийнхээ биеийг муудахаар л гэнэт сэхээ орж байгаам шиг одоо дуугарах чинь оройтоод бна!!! Хуулиндаа өөрчлөлт оруулаад гаргах гэсээр байтал дуусчихвийдээ?? Бид бол суллахыг шаардсаар л байгаа.

Зочин
6 хоногийн өмнө
116.206.83.106

Яагаад үхсэн хүнээс донор авч болдоггүй юм бэ.Нэгэнт л шороонд булагдаж өт хорхойн хоол болно биз дээ.Эмч хүн хүний төлөө явсан нь буруутай юм уу.Эхлээд эмчээ аврах хэрэгтэй..

Зочин
6 хоногийн өмнө
116.206.83.106

Одоо тгд үхчивэл ар гэр нь яана гэж харамлаад бдын бол. Тэртээ тэргүй Шатаалгаад л үнс болгоод аваад бгаздээ. Үхсэнч хүний амь авраад үхэх нь дээр биздээ

Алтандөш ЯЛАЛТ
6 хоногийн өмнө
116.206.83.106

Энэ хорвоод хүн нэг л амьдарна бие биендээ яагаад тусалж болохгүй гэж хорвоог орхихоод явхад хэн нэгэн хүнд миний зүрх цохилно явхад би баярлаж байна.

Зочин
6 хоногийн өмнө
116.206.83.106

Энэ алтан гартай эмчийг суллах хэрэгтэй. Эмч хүн өөрийнхөө эрүүл мэндийг анхаарахгүй хүний төлөө явсаар байгаад дуусдаг юм бн лээ

Зочин
6 хоногийн өмнө
116.206.83.106

Эмч хүн хуульч биш юмаа тэд үхэл амьдралын зааг дээр ажиллаж бгаа ажилбар амжилтай болвол нартай өдрийг үзнэ гай таараад асуудал хүндэрвэл харанхуй шорон угтна энэ мэргэжил эрсдэлтэй мэргэжил юмаа үүнийг төр ч ойлгож эмч нарын эрх зүйн байдлын тухай хуулийг боловсруулж яаралтай өргөн барих шаардлагатай бнаа

Зочин
6 хоногийн өмнө
116.206.83.106

Bi neg uneng l heliy hamgiin sain emch urgelj busdiin toloo geseer bgad ooriigoo orhidog. Olon huniig awardag c ooriigoo boddoggu. Ene hun bol uneheer sain emch. Ene hunii erdem medleg Mongoliin eruul mendiin toloo l bh shv. Tgtel tor zasag n oodoos n nulimah gej orowdoltoi bn

Зочин
6 хоногийн өмнө
116.206.83.106

Амьдралд анзаарч байхад эмч нар өөрийгөө бодохгүй эрт хорвоог орхиод байх шиг. Хүний төлөө явсаар бгаад ялангуяа мэс заслын эмч нар. Эмчийг хурдан гаргаад өгөөч гэж хүсч байна.

Зочин
6 хоногийн өмнө
116.206.83.106

монголын шүүх хүнлэг, шударга шүүх мөн үү? Эмчийн асуудалд энэ талаас нь хандсан бол… Шүүхээр орж үнэн зөвөө дэнслүүлж байгаа шүүгдэгчдэд шүүхийнхэн “энэ бол гэмт хэрэгтэн, чи миний гарт” гэсэн айдас төрүүлэн ганцхан талаас нь зөвхөн гар харж шийддэг гэж боддог болсон шүү. Ганц нэг гайгүй шударга гэхээр шүүгч байдаг л байх гэхдээ л мэдэхгүй би л лав итгэж чин сэтгэлээсээ чадахгүй ээ яг үнэн дээ

Сүнжидмаа
6 хоногийн өмнө
116.206.83.106

Настай хүн маш ихачаалалтай ажилаж байсан нь оылгомжтой шүү дээ улсад хиисэн ажил насыг нь бодоод сулалаач гуйж байна

Зочин
5 хоногийн өмнө
116.206.83.106

дэмжиж бнаа

Монгол улсын иргэн
3 хоногийн өмнө
116.206.83.106

Энэ сэтгэгдлүүд нэг IP address дээрээс бичигдсэн ч өөр өөр нэртэй байх юм. Цогцсыг зэрэмдэглээд хаясан байсан байхдаа, тэр шөрмөснүүдийг авахдаа… Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Эмч эмнэлгийн тогтолцоо нь цогцос битгий хэл хүнээ хүндэтгэхгүй бараа эд мэт ханддаг болсон нь тодорхой харагдаж байна! Танил тал, төрийн шагналаар эмчийн ёс зүйг уландаа гишгэж, эрх дархаа хэтрүүлэн хэрэглэсэн энэ хүн болон түүнийг өмгөөлөгч Төрийн соёрхолт тэргүүтэй баг хамт олон нь ийм мэдэгдэл хийж өршөөл гуйхаасаа ичээсэй билээ! Төрийн гавьяа шагналаа буцааж өгвөл таарна. Ийм хүмүүс эрүүл мэндийн тогтолцоонд ажиллаж хойч залгамжлагч үеэ сургаж байна гээд бод доо хүмүүс ээ! Энэ салбар хэзээ ч өөдлөхгүй!

Иргэн
2 хоногийн өмнө
116.206.83.106

Хүний амь аврах гэж эрхтэнийг нь аваа бз угаасаа бурхан болоо бз юунд бурууддагы ийм агуу эмчыг сулла хуулийн бизданууд өвчин туслахаараа очиж л таарна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.