Сүүлийн үед хүүхэд, залуус цахилгаан дугуй, скүүтер унаж замын хөдөлгөөнд оролцож байгаагаас үүдэлтэйгээр гэмтэж бэртэж, авто тээврийн осолд өртөх нь ихэссэн.
Иймд цахилгаан дугуй, скүүтер хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс УИХ-ын гишүүн П.Батчимэг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажилласан байна. Тэрээр энэ талаараа дараах мэдээллийг цахим хуудастаа бичжээ.
УИХ-ын гишүүн П.Батчимэг:
Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, хөгжлийн төлөвлөгөө, 2027-2028 оны төсвийн төсөөлөл зэрэг улс орны төсөв, санхүүгийн чухал хууль тогтоомжийг хэлэлцэн батална. Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтийг дүгнэх, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлж, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргах чиглэлээр Улсын Их Хурлаас байгуулагдан ажиллаж байгаа Ажлын хэсгүүд ажлын үр дүнгээ тайлагнах чухал хугацаа.
Миний бие УИХ-ын намрын ээлжит чуулган засварласан хугацаанд сүүлийн жилүүдэд иргэд, ялангуяа өсвөр насны хүүхэд, залуус цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтер унаж замын хөдөлгөөнд оролцож байгаагаас үүдэлтэй тулгамдсан асуудлуудыг цогцоор нь зохицуулах зорилгоор ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ хуулийн төслийг боловсруулж дуусаад байна. Энэ талаарх мэдээллийг та бүхэндээ удахгүй мэдээллэх болно гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.