СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴Ноорог.мн сайт: Бид юу хийж байгаагаа маш сайн мэдэж байсан. Бид айхгүй

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 долоо хоногийн өмнө

Ноорог.мн сайтын оффист өнгөрсөн шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулж, ажлын хэрэгсэл, хард, гар утас гэх мэт зүйлсийг хураажээ. Тус сайтын ажилчдаас өчигдөр оройн 10 цагаас өнөөдөр өглөөний 5 цаг хүртэл мэдүүлэг авсан аж. Уг үйл явдалтай холбогдуулан Ноорог агентлагаас мэдээлэл хийлээ.

Ноорог сайтын гүйцэтгэх захирал О.Уламсайхан:

-Хойшлуулшгүй ажиллагаа мэтийн маш олон шинэ үгтэй танилцлаа. Тухайн сэжигтэн оргон зайлах, нотлох баримтаа нуун дарагдуулах зэрэг магадлалтай үед л хэрэглэгддэг ойлголт юм байна. Гэтэл бид цэргийн баярын урд өдөр ажил дээрээ компьютер тоглоод л сууж байсан. 21.00 цагийн үед бидний байршлыг хэн нэгэн тодруулж асуугаагүй мөртлөө шууд мэдэж ирсэн. Бидний утас, техник хэрэгслийг хурааж авсан. Одоог хүртэл гар утас болон техник хэрэгслийг буцааж өгөөгүй байна.

Бидэнд анх хуулийн үндэслэлээ огт танилцуулаагүй. Эрүүгийн хуулийн 19.9.1 буюу Үндэсний эв нэгдлийг бусниулсан гэсэн шалтгаанаар шалгаж байна гэсэн. Биднийг өмгөөлөгчтэйгөө уулзуулах боломж олгоогүй. Айлгах ажиллагаа гэж харж байгаа.

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс рүү фэйсбүүк чатаар иргэн гомдол гаргасан гэсэн. Тэр чатыг үзүүлсэн. Гомдол гаргагч нь,

Одоо . Тэнд яг киноны хууль бус үйлдлийг баталгаажуулсан дэлгэрэнгүй дүрс байхгүй. Гэхдээ сонгууль хэрхэн шударга бус үйл явдал болдгийг хангалттай харуулсан. Бид сонгуулийн сурталчилгааны хугацаанд аль нэг нэр дэвшигч эсвэл намыг биш, энгийн зургаан хүнийг дагаж ажилласан. Ерөнхийдөө манай кинонд улс төр, хэн нэгэн хүн рүү чиглэсэн агуулга байхгүй. Сонгогчийн боловсрол ямар байгааг л харуулахыг зорьсон. Монголд сонгууль хэрхэн явагддагийг харуулахыг зорьсон.

Мөн MCS-тэй хамтардаг гэсэн мэдээлэл гарсан байна. Бид тэдэнтэй хамтарч ажиллаж байсан. Монголд дүрсийг авч байгаагүй газар гэж байхгүй байх гэж бодож байна. Бид хамтарч ажиллаж байсан. Үүнийг зөвхөн холбож ойлгож болохгүй. 

Манай оффисоос хураасан эд зүйлсийн жагсаалтыг бидэнд өгөөгүй. Гар утас, хувийн эд зүйлсийг хурааж авсан. Зарим хүмүүсээс кодыг нь асууж байгаад, хувийн мэдээллийг нь харсан. Хоорондоо юм ярихыг хориглосон.

Тролл багийн логикийг ойлгохгүй байна. гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Туяа
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Нэр нь хүртэл ноорог. Эвлүүлэг хийж хүмүүсийн амьдралаар тоглохоо болих хэрэгтэй. Энэ сайтууд.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.