Монгол цэргийн өдөр, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 104 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх зарлиг гарган, салбартаа тэргүүлсэн албан хаагчдад шагнал гардууллаа.
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн зөвлөх, техникийн шинжлэх ухааны доктор, профессор, бэлтгэл хурандаа Ш.Бямбаа, гавьяат багш цолоор ОБЕГ-ын ахмад ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер, доктор, профессор, бэлтгэл хурандаа Г.Даваадорж, гавьяат хуульч цолоор Монголын нотариатчидын танхимын гишүүн, нотариатч, ахмад дэслэгч Л.Батцэнд нарыг шагнав.
Түүнчлэн үйлчилгээний гавьяат ажилтан цолоор ОБЕГ-ын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, академич, хошууч генерал П.Даш, Шүүх, шинжилгээний ерөнхий газрын ахмад ажилтан, биологийн шинжээч, дэд хурандаа Т.Оюунбат нарыг шагнажээ.
Гавьяат тээвэрчин цолоор Зэвсэгт хүчний дугаар ангийн Материал бэлтгэх, тээвэрлэх бүлгийн жолооч, сургагч ахлагч Г.Бямбадоржийг шагнав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Төрийн дээд шагналыг хавтгайруулан олгох болжээ. Түүний дотор гавьяат цолны үнэ цэнэ буурлаа. П.Очирбатын үеийн шагнал У.Хүрэлсүхийн үед буурах нь байтаугай, хэдэн хувь өссөнийг мэдэхгүй.