Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцээнд гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгожээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Д.Кёкүшюзанбатбаяр, дуучин, МУГЖ Т.Баясгалан нар нь өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богдхан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан гэх хэрэгт холбогдож хууль шүүхийн байгууллагаар шалгагдаад байсан. Тэгвэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 3 дахь өдрөө хуралдаж Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарыг гэм буруугүй, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгажээ. Харин Н.Болормаад холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бол Б.Цэрэндоржийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 жилийн ял оноохоор шүүхээс шийдвэрлэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.