СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-03-17

🔴LIVE: Б.Жавхлан: Нүүрсний үнэ буурч байгаа ч төсөвт тодотгол хийх эрсдэл үүсээгүй

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн дараа УИХ дахь МАН-ын бүлгийн анхны хуралдаан болов.

Хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан “Төсвийн гүйцэтгэл, макро эдийн засгийн нөхцөл байдал”-ын талаар танилцуулга, мэдээлэл хийлээ. Мөн цаг үеийн нөхцөл байдал, Засгийн газрын бодлого, шийдвэрүүдийг танилцуулсан байна.

Олон улсад гарч буй гэнэтийн шийдвэр, геополитикийн нөхцөл байдалтай холбогдуулан экспортын гол нэрийн бүтээгдэхүүн нүүрсний үнэ буурч байгаа хэдий ч алт, зэс, жоншны үнэ өсөж, төмрийн хүдрийн үнэ тогтвортой байгаа нь төсөвт тодотгол хийх эрсдэл үүсгэхгүй гэж Сангийн сайд онцоллоо.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн нүүрсний үнэ буурч байгаа хэдий ч төсөвт тодотгол хийх эрсдэл үүсээгүй.

Төсвийн хуульд зааснаар төсвийн алдагдал ДНБ -ийн 3 хувьд хүрсэн нөхцөлд орлогоос шалтгаалсан тодотгол хийх нөхцөл үүснэ гэж заасан байгаа. Хамгийн муу тооцооллоор 1.5 хувийн алдагдал үүснэ. Тэгэхээр жилийн хагаст орлогоос хамарсан тодотгол хийх нөхцөл үүсэхгүй.

Засгийн газар зүгээр хараад сууна гэж байхгүй. Экспортыг нэмэгдүүлэх, гүйцэтгэлүүдээ эрэмбэлэх зэрэг дээр алхмаа тааруулаад арга хэмжээ авна. Төсвийн алдагдлыг аль болох бууруулах тал дээр бүх нөөц боломжоо дайчилж ажиллана.

Төсвийн хувьд, эдийн засгийн нөхцөл байдлын хувьд ч тэр олон улсын худалдаанаас үүдэлтэй болзошгүй эрсдэлийг урьдчилан харж байгаа. Гадаад өр зээлээс хамааралтай, гадаад шокоос хамааралтай үүсэж болзошгүй эрсдэлийг эрс багасгасан.

Болзошгүй эрдсэлийг бид тооцоолж байгаа. Гадаад өр төлбөрүүдийн асуудлаа бид шийдээд явж ирсэн. Гадаад бондын тулсан өр төлбөрийн асуудал байхгүй байгаа. Сөрөг арга хэмжээ авах бодлогыг авч хэрэгжүүлээд явж байгаа. Нүүрсний тухайд эхний хоёр сард 10.3 сая тонн 11.5 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортлоод байна. Үнийн уналтттай байгаа ч төлөвлөсөн хэмжээндээ явж байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.