СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-03-17

🔴LIVE: Н.Учрал: Автомашины татварыг гурав дахин нэмсэн асуудлыг Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу нийслэл дахин хэлэлцэх ёстой

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 долоо хоногийн өмнө

Засгийн газраас нутгийн өөрөө удирдах байгууллагад татвар, хураамж, зөвлөмж, төлбөр нэмэгдүүлэхгүй байх зөвлөмж хүргүүлээд байгаа. Тэгвэл нийслэл хотод автомашины татварыг гурав дахин нэмсэн асуудлыг Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу нийслэл дахин авч хэлэлцэх ёстой гэх байр суурийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал илэрхийлэв. 

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Засгийн газраас нутгийн өөрөө удирдах байгууллагад зөвлөмж хүргүүлсэн. Орон нутаг өөрөө ИТХ-аараа тухайн нутаг дэвсгэрийн төлбөр, хураамжтай холбоотой асуудлыг шийдвэрлэдэг. Энэ төлбөр хураамжийг нэмэхгүй байх чиглэл хүргүүлсэн. Иймд нутгийн удирдлагын байгууллага Засгийн газрын тогтоол шийдвэрийг биелүүлж ажиллахад анхаарах хэрэгтэй.

Цаашдаа Засгийн газрын зүгээс хууль, тогтоомж өргөн мэдүүлэхэд хууль дагуулж татвар, төлбөр, хураамж нэмж байгаа энэ байдлыг зогсоох ёстой гэдэг шийдвэр гарсан гэж ойлгож болно. Өнгөрсөн хугацаанд дулаан, цахилгааны үнэ нэмэгдсэн. Дулааны үнэ ирэх намар дахин нэмэгдэнэ гэдэг мэдээлэл гарч эхэлсэн. Эрчим хүчний зохицуулах хороо энэ шийдвэрээ эргэн хараад үүнийгээ хойшлуул гэдэг шийдвэр гарсан гэж ойлгож болно.

Нийслэлийн тухайд автомашины татварыг нэмэгдүүлэх шийдвэрийг ИТХ-аараа гаргасан байгаа. Харин цаашид ийм арга хэмжээг авахгүй л гэдэг чиглэлийг хүргүүлсэн. . Хэрвээ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.