СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-03-17

Л.Мөнхбаясгалан: “Энержи ресурс” хулгай хийснийхээ ялыг эдлээд, улс, ард түмний өмчийг буцааж өгөх ёстой

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 долоо хоногийн өмнө

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Энержи ресурс” ХХК-тай холбоотой асуудлаар мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:

-УИХ-ын 7 дугаар тойрог буюу говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувиар энэ мэдэгдлийг хийж байна. Миний сонгогдсон говийн бүсэд Монголын сангийн авдрыг дүүргэдэг стратегийн томоохон ордууд байдаг. Зөвхөн Өмнөговь аймгаас гэхэд 1.7 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр болсон.

Залуу насны маань сүүлийн 15 жилийн амьдрал Монголын олигархиудын эсрэг чиглэсэн байсан. . Хулгай хийдэг үе үеийн Засгийн газар, шүүх, ерөнхий прокурор, цагдаагийн дарга нар, үе үеийн УИХ-ын дарга, Ерөнхийлөгч нартай хуйвалдсан сүлжээг 28 жилийн турш сэтгүүлч байхдаа ил болгож байсан.

Монгол Улсын Засгийн газар “Энержи ресурс” Ухаа худгийг луйвраар авсан гэдгийг мэдэгдэж, УИХ руу тогтоолын төслийг оруулсан байгаа.

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Ухаа худгийн нүүрсний уурхай байдаг. Удаа дараа өөрт байгаа бүрх баримтаар уг луйврыг ил болгосон ч хэн ч тоогоогүй. Тиймээс би. 32 гишүүний гарын үсгээр энэ ажил явагдана.

“Энержи ресурс” ХХК 2009-2021 он хүртэл 12 жилийн хугацаанд илүү АМНАТ төлсөн гэдгээр Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох гэж шүүхэд өгсөн. Монгол Улсын хуулиар газрын хэвлий болон газрын гадарга дээр байгаа байгалийн нөөцийг төр хувийн хэвшил буюу хамтарч эзэмшсэн компанид ашиглуулсныхаа татвараа авдаг. Энэ хууль “Энержи ресурс” ХХК-д үйлчлэхгүй гээд төрөөс 209,6 тэрбум төгрөг нэхэмжилсэн байгаа. Гурван шатны шүүх хангаж шийдвэрлэсэн.

Өнөөдөр нүүсний зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуй нэгж компани АМНАТ төлдөг. Ганцхан “Энержи ресурс” ХХК-д хууль шийдвэр хамаагүй гэж байна. Тавантолгойн 96 хувийг улсад буцааж төлсөн гэдэг ч дөрвөн хувь нь тэнд байгаа 8,11 тонн нүүрсний 24 хувьтай тэнцэнэ. “Энержи ресурс” хууль зөрчсөн үү, хулгай хийсэн үү. гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Үнэн шүү

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Орон нутгийн таван толгойг улс авч ард түмэнд нэмж 50 хүртэлхийг хувьцааг эзэмшүүлээч

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Орон. Нутгийн Тавантолгойн орд орон нутагтаа хэрэгтэй санхүүжилт босгодог

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.