СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-03-17

Их гүрнүүд ДЭМБ-аас яагаад гарч байна вэ?

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 долоо хоногийн өмнө

-Олон улс орон ДЭМБ-ын гишүүн байх шаардлага байгаа эсэхэд эргэлзэх болжээ. Учир нь өөрт оногдсон үүргээ биелүүлдэггүй, харин томоохон хандивлагч, эм үйлдвэрлэгчдийн нөлөөнд автсан байгууллагыг санхүүжүүлэх нь утгагүй зүйл гэж үзэж байгаа аж-

ДЭМБ удаан хугацаанд дэлхийн эрүүлийг хамгаалах үйлсэд гол тоглогч нь байсаар ирсэн боловч сүүлийн үеийн үйл явдлуудаас харахад уг байгууллага дэлхийд тэргүүлэгч улсуудын дунд ч нэр нөлөө, дэмжлэгээ алдаж байна. Тус байгууллагын чадавх, үр нөлөө, үнэнч шударга байдлын талаар байнга асуудал гарах болсон.

АНУ болон Аргентин тус байгууллагаас гарч байгаа тухайгаа мэдэгдсэн бол өөр хэд хэдэн улс ийм алхам хийж магадгүй байна

ДЭМБ бол шийдвэрээ гагцхүү шинжлэх ухааны үндэслэлтэй гаргадаг хараат бус байгууллага байх учиртай. Гэтэл бодит байдал дээр энэ байгууллага дэлхийн томоохон тоглогчдын ашиг сонирхолд улам бүр автах боллоо. Шүүмжлэгчдийн нотолж буйгаар уг байгууллага нь нийт гишүүн улсын ашиг сонирхол гэхээс илүүтэй дэлхийн томоохон эм үйлдвэрлэгч компаниуд болон зарим тодорхой улсын ашиг сонирхолд үйлчилж байна.

Судалж үзэхэд Майкл Блумберг зэрэг хувийн хандивлагчид шийдвэр гаргах үйл явцад нь далдуур нөлөөлдөг бөгөөд энэ нь тус байгууллагад итгэх итгэлийг алдагдуулж байгаа аж

ДЭМБ-ыг мөн хоёр нүүр гаргадаг гэж буруутгах болсон нь үндэслэлтэй. Тухайлбал, атлаа өөр бүс нутагт энэ шаардлагыг эс тоож буй улс орныг зүгээр орхидог. Ийм тууштай бус байдал нь эрүүлийг хамгаалах салбарт огт хамааралгүй далд ашиг сонирхол байна уу гэсэн хардлага төрүүлж буй юм.

Сүүлийн жилүүдэд ДЭМБ хэд хэдэн авлигын дуулиант хэрэгт нэр холбогдсон байдаг. Өвчин, тахалтай тэмцэхэд зарцуулах ёстой мөнгө тэрбум тэрбумаараа хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болдог. Тус байгууллагын албан хаагчидтай холбоо сүлбээтэй компаниуд томоохон тендерт шалгардаг. Зарим тохиолдолд тендерийг зохих журмаар явуулахгүйгээр вакцин болон эмнэлгийн бараа, материалыг өндөр үнээр нийлүүлэх гэрээ хийгдэж байсан нь илэрсэн.

Монгол Улс ДЭМБ-ын гишүүн хэвээр байх уу?

ДЭМБ-ын томоохон хандивлагчдын нэг бол Блумбергийн сан бөгөөд тус байгууллагын төслүүдийг санхүүжүүлэхэд зориулж сая сая долларыг уг сангаас гаргадаг байна. Гэвч энэ их мөнгийг дагаад хатуу нөхцөл болзол тавигддаг нь үнэн чанартаа ДЭМБ-аас гаргаж буй шийдвэрт нөлөөлж байдаг.

Шүүмжлэгчдийн нотолж буйгаар ээ.

Судалж үзэхэд Блумбергийн санхүүжилтээр хэрэгжсэн санаачилгууд нь дэлхийн эрүүл мэндийн төлөө бус улс төрийн зорилгод үйлчилж, арилжааны ашиг сонирхлыг хангаж байсан тохиолдол илэрсэн байдаг

. Цар тахлын эхэн үед ДЭМБ аюул нүүрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй цаг алдсанаас болж улс орнууд хожимдож арга хэмжээ авсан. Тэгээд зогсохгүй ДЭМБ удаа дараа нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн зөвлөмжүүд гаргаж, нөхцөл байдлыг улам хүндрүүлж байсан билээ.

Монгол Улс ДЭМБ-ын гишүүн хэвээрээ байгаа. Энэ ер нь хэр зэрэг ашигтай вэ? Санхүүжилт багасч болзошгүй, дэлхийн хэмжээнд эн тэргүүнд анхаарах асуудлууд өөрчлөгдөж, уг байгууллагын зөвлөмжид итгэх итгэл суларч байгаа учраас хамтын ажиллагааны стратегийг эргэж харах талаар бодохоос өөр аргагүй болж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.