СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-03-15

Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штаб хуралдаж байна

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 долоо хоногийн өмнө

Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын VII хуралдаан өнөөдөр /2025.03.15/ болж байна.

Хуралдаанаар өмнө хэлэлцсэн асуудлуудын үр дүн, Туулын хурдны зам, Тойрог хурдны зам, ногоон бүсийн гэр хорооллын өрх айл болон орон сууцны дулаалга, Сэлбэ дэд төв, Хөх нүүрс болон хагас коксын үйлдвэрлэлийн төслүүдийн явц зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
Өмнөх хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон түүнийг дагалдан боловсруулсан бусад хууль тогтоомжийн танилцуулга, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд хийн түлшний үнийн урамшуулал олгох журмын төслийн танилцуулга зэргийг хэлэлцсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.