ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан, Хүний гавьяат эмч П.Батчулуунд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцлээ.
Эл шүүхэд тэрбээр өмгөөлөгчөөр ажиллаж буй Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Э.Ганбат нарынхаа хамт давж заалдах гомдол гаргасан аж.
Шүүх хурал эхлэхийн өмнө хуралд биечлэн оролцсон өмгөөлөгч Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Э.Ганбат болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо тэргүүтэн шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлт гаргасныг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга, М.Алдар, Л.Дарьсүрэн нар хүлээн авч хаалттай хэлэлцсэн юм.
Энэ үеэр П.Батчулуун эмчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой бичиг баримтуудыг өмгөөлөгч нар нь шүүх бүрэлдэхүүнд гаргаж өгөв.
Хүний гавьяат эмч П.Батчулууныг бусдын эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан хэрэгт гэм буруутайд тооцон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн билээ.
2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө зам тээврийн осолд орж, ГССҮТ-д хүргүүлсэн, тархины үхэлтэй гэдгийг нь мэргэжлийн эмч нар тодорхойлсон А-гийн биеэс шөрмөс, түүний бэхлэгдэх хэсгүүд, цөсний хүүдий, элэг, бөөр зэргийг авахдаа ар гэрийнхэнд нь тайлбарлан хэлээгүй, бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж авсан хэмээн ял шийтгэсэн.
Өөрөөр хэлбэл, элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа гол судсыг авах талаар хэлж зөвшөөрөл авсан боловч шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг болох хүний доод мөчдийн эд, цөсний хүүдийг авах талаараа ар гэрийнхэнд нь мэдэгдээгүй гэдэг
Тиймээс П.Батчулууныг Эрүүгийн хуулийн 15.3-2 дахь хэсгийн хууран мэхэлж хүний эд эрхтнийг авсан гэм буруутайд тооцон, хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноосон.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар уг хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Харамсалтай юмаа.нэг сайн мэдлэгтэй эмч байсан юм чинь.Заавал ял өгөхдөө яахав торгоод өнгөрч болоогүй юм болов уу.Хичнээн хүний амь аврах алтан гартай эмч шүүдээ
Элэг бөөр түүний эргэн тойрны судас шөрмөсийг авах зөвшөөрөлтэй түүнийгээ тайлбарласан, зөвшөөрсөн гарын үсэгтэй, харин өвдөгний эргэн тойроны шөрмөсийг авахаа бичээгүй тайлбарлаагүй, ял нь арай хэтэрч бна, тэнсэн харгалзаж болох л бсан. Энэ хэргээс хойш донор болох хүн олдохоо бсан, бөөрний дутагдалтай 700 орчим хүн донор хайж бн, энэ салбар ч өөдөө гарахаа байлаа, харамсалтай
Эмч нар минь эрхтэн шилжүүлэх тухай бодохоо боль үхэх нь үхэж л бна биз эрхтэн шилжүүлэн суулгаад амьдарсан хүмүүс яагаад дуугарахгүй бна магадгүй энэ шүүг ч нарын хэн нэгэнд эрхтэн шилжүүдэх шаардлага гарар ч юм билүү хэ мэдлнн
Яллах гээд бгаа бол хөнгөн ял өгөөчээ олон хүний амийг аварсан маш том гавьяатан хүн эмч нар эмнэлгийнхэн үнэхээр харамсаж бгаа эмчээ өмөөрч бна эмч хүний зовлонг бусад хүмүүс мэдэхгүй шүү
Гомдол гаргасан хүмүүс тэд өвдөхгүй эмчид очихгүй юм шиг загнаж . Бүгд үхнэ. Хэдхэн хоног ч гэсэн өвдөхгүй эмчийн буянаар амьдрах хүсэл төрнө . Эмч хүн л түр зүүрч торгооно. Эмчид очихгүй бол тарчилж явна биз дээ .
Эд эрхтэнийг нь авах гэж заавал задлан хийдэг болсийн биш үү