СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Админерал" ХХК-ийн гүйцэтгэх захирал зүрхний шигдээсээр нас баржээ

Нийтэлсэн
9 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
9 цагийн өмнө

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нэгэн зочид буудалд "Хүн нас барсан байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад 2025 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр ирсэн ба мөрдөн шалгалтаар "Админерал" ХХК-ийн гүйцэтгэх захирал, БНХАУ-ын иргэн Б.Хасбаатар гэдэг хүн нас барсан байжээ. 

Тэрбээр урьд өдөр нь Цогтцэций суманд ирж компанийхаа үйл ажиллагаатай танилцаад, маргааш нь ийн олдсон нь зарим хэвлэл мэдээлэлд "Гадна нөлөөтэй нас барав уу" гэж бичихэд хүргээд байгаа бололтой. Шүүх шинжилгээний дүгнэлтээр "Зүрхний шигдээсээр нас барсан" гэсэн ба тус зочид буудалд хийсэн үзлэгээр гадна нөлөөтэй гэх ямар нэгэн баримт олдоогүй байна. 

"Эрдэнэс Таватолгой" ХК-ийн Бортээгийн уурхайд нүүрс баяжуулах үйлдвэр барьж байгаа "Админерал" ХХК-ийн эх сурвалжийн мэдээллээр Б.Хасбатар нь 2021 оны долдугаар сарын 02-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.