СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2025-03-13

МЕС: Судалгаанд оролцсон итгэдийн 57-60 хувь нь “Нарийн сухайт”, “Цагаан суварга” ордоос төр хувь эзэмших ёстой гэжээ

Нийтэлсэн
13 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
13 цагийн өмнө

УИХ 2008 онд тогтоол гаргаж, стратегийн ордуудын 34-50 хувийг төрийн эзэмшилд байх зохицуулалтыг баталсан ч одоог хүртэл хэрэгжээгүй явж ирсэн юм.

Харин сүүлийн үед хувийн аж ахуй нэгж эзэмшиж буй стратегийн ордуудын 34-51 хувийг төр эзэмшилд авах асуудал яригдаж эхлээд байна. Энэ хаврын УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцэхээр болсонтой холбоотойгоор MEC судалгааны байгууллагаас “Баялгийн сангийн талаар иргэд мэддэг эсэх байдал”-ын судалгааг явуулжээ. Тус судалгаанд Улаанбаатар хот болон орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 958 иргэнээс гуравдугаар сарын 6-12-ны өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргаар цуглуулсан байна.

“Стратегийн ач холбогдол бүхий орд болох “Нарийн сухайт” ордын 34-50 хувийг төрийн эзэмшлийнх болгох талаарх таны байр суурь” гэсэн асуултад хариулсан 958 иргэний 19 хувь нь маш зөв, 38 хувь нь зөв, 13 хувь нь буруу, 11 хувь нь маш буруу, 19 хувь нь мэдэхгүй гэжээ. 

Харин “Стратегийн ач холбогдол бүхий орд болох “Цагаан суварга” ордын 34-50 хувийг төрийн эзэмшлийнх болгох талаарх таны байр суурь” гэсэн асуултад хариулсан иргэдийн 15 хувь нь маш зөв, 45 хувь нь зөв, 13 хувь нь буруу, 7 хувь нь маш буруу, 20 хувь нь мэдэхгүй гэжээ.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Төвд
13 цагийн өмнө
116.206.83.106

Ямар хүмүүс нь хувь эзэмшихгүй гээд байнаа

зочин
12 цагийн өмнө
116.206.83.106

бүгдээс нь асуувал 100 хувь болно. ЭНЭ БОЛ ҮНДЭСНИЙГ ХАМАРСАН ТОМ АСУУДАЛ УЧИР ОЛОН НИЙТИЙН САНАЛ АВАХ ХЭРЭГТЭЙ. АРД ИРГЭД 100 ХУВЬ ЭЗЭМШХ ЁСТОЙ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.