СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2025-03-13

МЕС: Иргэдийн 52-59 хувь нь “Ачит ихт”, “Ухаа худаг”-ийн ордын 34-50 хувийг төр эзэмших ёстой гэж үзжээ

Нийтэлсэн
13 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
13 цагийн өмнө

УИХ 2008 онд тогтоол гаргаж, стратегийн ордуудын 34-50 хувийг төрийн эзэмшилд байх зохицуулалтыг баталсан ч одоог хүртэл хэрэгжээгүй явж ирсэн юм. Харин сүүлийн үед хувийн аж ахуй нэгж эзэмшиж буй стратегийн ордуудын 34-51 хувийг төр эзэмшилд авах асуудал яригдаж эхлээд байна. Иймд MEC судалгааны байгууллагаас “Баялгийн сангийн талаар иргэд мэддэг эсэх байдал”-ын судлагааг явуулжээ.

Тус судалгаанд Улаанбаатар хот болон орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 1098 иргэнээс энэ оны хоёрдугаар сарын 3-7-ны өдрүүдэд, 958 иргэнээс гуравдугаар сарын 6-12-ны өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргаар цуглуулсан байна. Судалгаанаас үзэхэд Баялгийн сангийн талаарх иргэдийн мэдээлэл өсжээ.

“Баялгийн сангийн талаар та хэр сайн мэддэг вэ” гэсэн асуултад оролцсон 958 иргэний дөрвөн хувь нь маш сайн мэднэ, 24 хувь нь сайн мэднэ, 38 хувь нь тийм ч сайн мэдэхгүй, 34 хувь нь огт мэдэхгүй гэсэн хариулт өгчээ.

“Баялгийн сан нь Ирээдүй өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сан гэсэн гурван сангаас бүрддэг талаар та мэдэх үү” гэсэн асуултад хариулсан иргэдийн гурван хувь нь маш сайн мэднэ, 16 хувь нь сайн мэднэ, 45 хувь нь тийм ч сайн мэдэхгүй, 36 хувь нь мэдэхгүй гэжээ.

Харин “Стратегийн ач холбогдол бүхий орд болох “Ачит ихт” ХХК-ийн 34-50 хувийг төрийн эзэмшлийнх болгох талаарх таны байр суурь” гэсэн асуултад хариулсан 958 иргэний 18 хувь нь маш зөв, 41 хувь нь зөв, 12 хувь нь буруу, долоон хувь нь маш буруу, 22 хувь нь мэдэхгүй гэсэн хариулт өгсөн байна. Өөрөөр хэлбэл,

Мөн “Стратегийн ач холбогдол бүхий орд болох “Ухаа худаг” ордын 34-50 хувийг төрийн эзэмшлийнх болгох талаарх таны байр суурь” гэсэн асуултад хариулсан иргэдийн 16 хувь нь маш зөв, 36 хувь нь зөв, 12 хувь нь буруу, 11 хувь нь маш буруу, 25 хувь нь мэдэхгүй байна гэжээ. Нийт судалгаанд оролцогчдын 52 хувь нь “Ухаа худаг” ордын 34-50 хувийг төрд шилжүүлэх нь зөв гэсэн санал өгчээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.