Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форумаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон түншлэлээр хэрэгжүүлэх боломжит төслүүдийн талаар албаны хүмүүс хэлэлцэж байна.
Төр хувийн хэвшлийн түншлэлийн төвийн захирал М.Амгаланбаатар:
-Өнөөдрийн форумд гадаад дотоодын донор байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцож байна. Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих боломжтой төслүүдээ танилцуулж байна. Түүнчлэн хэрэгжих гээд судлагдаж байгаа төслүүдээ танилцуулж, тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна.
Төр хувийн хэвшлийн түншлэлийн төвд төр хувийн хэвшлээр судлагдах төслүүд ирдэг. Орон нутаг, хувийн хэвшил, салбар яамд санаачилдаг. Хууль хэрэгжээд удаагүй байна. Хуулиа хэрэглэж дадаагүй тал ажиглагддаг. Урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ, төсөвт үзүүлэх нөлөөлөл зэргийг манай төв хийдэг. Хувийн хэвшилхэн цаг хугацаа алдаж байна гэдэг зүйл ярьдаг. Хуулийн танилцуулга болон төслийг яаж судалж үнэлж байгаа талаараа сургалт оруулах хүсэлтийг гаргадаг.
ЭХЯ-ны газрын дарга Б.Ерэн-Өлзий:
-2015 онд төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого гаргасан. Энэ бодлогын алсын хараа нь хувийн хэвшилд суурилсан өрсөлдөөнт эрчим хүчний салбарыг бий болгох зорилготой. Энэ нь төр өөрөө өмчлөх боломжтой зарим дэд бүтцээ өмчлөөд үлдээд бусдыг нь хувийн хэвшилд өмчлөлийг давамгайлж өгье л гэж байгаа юм. Төр хувийн хэвшлийн түншлэлээр эрчим хүчний салбарт хамтран хэрэгжүүлэх олон төсөл өргөн боломж байгаа гэж ойлгож болно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.