СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2025-03-13

Сурагч Ө.Анарын “Бээлий худалдаж авсан нь” орчуулгын бүтээлийг уншиж, үлгэрийн ертөнцөөр аялаарай

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 сарын өмнө

Гадаад хэл дээр ном унших хоббитой, уншсан номоо орчуулах дэврүүн хүсэл мөрөөдөлтэй яваа нэгэн бол "Шинэ Монгол" сургуулийн 12-1 ангийн сурагч Ө.Анар. Тэрбээр аравдугаар ангиа төгссөн зунаа сурагч солилцоогоор Япон улсыг зорьжээ. Японоос ном орчуулах зорилго өвөртлөн ирсэн түүний гэгээн мөрөөдөл биелэлээ олсон юм.

Тэрбээр Японы хүүхдийн номын зохиолч Нанкичи Ниймигийн “Бээлий худалдаж авсан нь” шилдэг үлгэрийг монгол хэлнээ орчуулан гаргажээ. “Бээлий худалдаж авсан нь” номын орчуулагч Ө.Анар болон түүнд эрдэм ном зааж, мөрөөдлийнх нь зүг хөтөлсөн эрхэм багш нартай ярилцлаа. Сурагч Ө.Анарын “Бээлий худалдаж авсан нь” орчуулгын бүтээлийг уншиж, үлгэрийн ертөнцөөр аялаарай.

“Бээлий худалдаж авсан нь” номын орчуулагч Ө.Анар:

-Би аравдугаар ангидаа сургуулиа төлөөлж, Япон улсад сурагч солилцооны нэг сарын хөтөлбөрт оролцсон. Тэр жил манай сургуулиас гурван хүүхэд оролцсоны нэг нь би байсан. Япон айлд амьдарч маш олон зүйлийг суралцсан. Гэрт нь амьдарч байсан япон охин нь манай ангийн охин байсан. Түүнтэй хамт номын дэлгүүрт орж, өөрт таалагдсан, уншиж ойлгосон номуудаа худалдан авсан. Тэдгээр номоос орчуулах бодол байсан ч зохиогчийн эрхтэй холбоотойгоор боломжгүй болсон. Харин “Итгэл марал” паблишины захирал Д.Маралгоо эгчийн санал болгосноор Японы хүүхдийн номын зохиолч Нанкичи Ниймигийн “Бээлий худалдаж авсан нь” шилдэг үлгэрийг монгол хэлнээ орчуулахаар болсон. Энэ үлгэрийг орчуулахад тусалж дэмжсэн аав, ээж, багш нар болон номын зургийг зурж, миний бүтээлийг маш гоёор амилуулсан “Жангар” номын хүүхдийн редакцын Б.Төрмөнх ахдаа маш их баярласнаа илэрхийлье гэв.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.