Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд ажиллав.
Сүхбаатар суманд гарсан хээрийн түймрийн улмаас 3 гэр, 259 адуу, 104 үхэр, 14 өвөлжөө, 6 хаваржаа болон нийт 30 айл өрх өртсөн байна. Гал түймэрт өртсөн малчдад иж бүрэн гэр, дулаан хувцас хэрэглэл, хоол хүнс, эмийн багц бүхий тусламж үзүүлснийг хүлээлгэн өгчээ. Мөн түймэрт өртсөн 10 өрхөд тус бүр сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.