СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг өнөөдөр хэлэлцэнэ

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 цагийн өмнө

УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Д.Кёкүшюзанбатбаяр, МУГЖ Т.Баясгалан нарт холбогдох хэргийг өнөөдөр /2025.03.13/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэнэ.

УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Д.Кёкүшюзанбатбаяр, МУГЖ, дуучин Т.Баясгалан нар нь өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан гэх хэрэгт холбогдож хууль шүүхийн байгууллагаар шалгагдаж байгаа. 

Тэдэнд холбогдох хэргийг хамгийн сүүлд 2023 оны аравдугаар сарын 04-ний өдөр Улсын дээд шүүх хэлэлцэх эсэхийг хэлэлцээд тус хэргийг хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцэхээс татгалзсан байдаг. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж, эдгээр нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон юм. 

УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Д.Кёкүшюзанбатбаяр, МУГЖ, дуучин Т.Баясгалан нарын нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэхээр товлосон. Дээрх нэр бүхий шүүгдэгчид хувийн баталгаа гаргах, барьцаа авах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.