СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-03-12

🔴LIVE: Засгийн газрын хуралдаанаар цахилгаан, дулааны үнэ, төлбөр татвар нэмэхийг хоригложээ

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
7 цагийн өмнө

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр унаж байна. ЭХЗХ-оос цахилгаан, дулааны үнийг ирэх намраас нэмнэ үүнтэй холбоотойгоор төв банкнаас бодлогын хүүгээ чангаруулсан гэдгээ илэрхийлээд байгаа. Тэгвэл Уул уурхайн бүтээгдэхүүний орц гарцыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа:

-Өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ. Өнгөрсөн хугацаанд банкны балансыг хэвийн болгох чиглэлд багагүй ажиллалаа. Дүрмийн санг нэмэгдүүлэх зэргээр үргэлжлүүлэн ажиллаж байна. Харин одоо зорилтыг илүү тодорхойлж, засаглалыг өөрчлөх шинэ заалтууд холбогдох хуульд тусгагдана. Тухайлбал, экспортын орлогыг нэмэгдүүлэх, ААН-үүдийн гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн заалтууд орж байгаа.

. Ер нь Хөгжлийн банкны үүрэг роль маш тодорхой байх ёстой. Зорилтот зах зээл рүүгээ оновчтой хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Бүх салбарт боломжгүй. Тэгэхээр цаашид зөвхөн экспортын орлогоо нэмэгдүүлэх зах зээл дээр төвлөрье гэж байгаа.

Байгаль орчин аялал жуулчлалын сайд С.Одонтуяа:

-ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 46 дугаар хуралдаанаас Монгол Улс Эгийн голын УЦС-ыг хэрэгжүүлэхээр төлөвлөн, энэхүү төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг Дэлхийн өвийн нөлөөллийн үнэлгээ хийх заавар, зөвлөмж болон олон улсын стандартын дагуу хийх гэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн нь цаашид энэ төсөл амжилттай хэрэгжих үндэс болно гэж үзэж байна.

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд нар “Байгаль нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай” санамж бичигт гарын үсэг зуран санамж бичгийн дагуу хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн тохирсон. Энэ санамж бичгийн дагуу хоёр талд Эгийн голын УЦС-ын байгаль-экологийн үнэлгээг хийх ажлын хэсгийг байгуулж байсан.

Монголын талаас Эгийн голын УЦС-ын төслийн Сэлэнгэ мөрний сав газрын экосистемд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох судалгаа”-ны ажлын даалгаврыг батлан гаргасан. Ажлын хэсэг баталсан ажлын төлөвлөгөөний дагуу

Мөн ОХУ, ЮНЕСКО-гийн Дэлхийн өв Байгаль нуурт үзүүлэх нөлөөллийн экологийн иж бүрэн үнэлгээ, төслийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, төслийн Туслах далангийн ТЭЗҮ боловсруулах ажлыг шуурхай зохион байгуулах, зардлыг санхүүжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Dok
6 цагийн өмнө
116.206.83.106

Яагаад байгаам дээ. Нэмнэ болино гээл тоглоом хийгээд байгаам шиг

Химсии
6 цагийн өмнө
116.206.83.106

Худлаа нэмлээ гэж хуцаад Болилоо гэж хуцаад хийх ажилгүй лаанууд юмаа пээдгэр....

Бар
6 цагийн өмнө
116.206.83.106

Путин үхээгүй цагт Сэлэнгийн УЦСтанцыг хэзээ ч бариулахгүй, ямар нэгэн шалтаг хэлээд л эсэргүүцнэ. Хий дэмий ажлын хэсэг байгуулж хөрөнгө мөнгө үрээд хэрэггүй. Ер нь өөрийн нутагтаа юу хийхийгээ Орос гахайнуудаас зөвшөөрөл авдаг ямар ёс байдгийн бол. Усан цахилгаан станц нь голын экологийн системд ямар ч муу нөлөө үзүүлэхгүй харин сайн талтайг цаад гахайнууд чинь сайн мэдэж байгаа зүгээр л Монголыг дарамталж эрчим хүчний хараат байлгах л сонирхолтой. Ийм байхад л малууд Орос ах нар Орос ялна гээд байгаа нь сонин шүү.

Зочин
6 цагийн өмнө
116.206.83.106

oros yalnaa ukrain mongold yamarch nemergui baisan

Зочин
6 цагийн өмнө
116.206.83.106

Нүүрсний үнэн унаад байхад эрчим хүчнийхээ үнийг өсгөөд бдаг ямар толгойтой төр вэ энэ ард түмэн минь босох цаг чинь болсон юм биш үү 1муу Чойжилсүрэндээ ямар их мэдэлтэй новш вэ дар авах цаг нь болсон юм биш үү хор болсон түлшээр ард түмэндээ туршилт хийж хичнээн хүнийг угаар гэх нэрээр тэнгэр явуулчихаад даа наад фашистаа төрөөс зайлуулаачээ ч ээ бид монгол хүн бодохоос.Еврээ үндэстэн биш шүү.

лхагвадорж
3 цагийн өмнө
116.206.83.106

Нэмдэгээ аль хэдийн нэмчихээд одоо тэгээд тавлаад бна уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.