СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-03-12

🔴LIVE Х.Нямбаатар: Би ченжүүдээс уучлалт гуйхгүй. Надад нэг тэрбум төгрөгийн хөрөнгө байхгүй

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 долоо хоногийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр /2025.03.12/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар:

-Надтай холбоотой шүүхийн ямар ч тогтоол гараагүй.

"Эко автомашин импортлогчдын холбоо"-ныхон шүүхэд "Хотын дарга бидний нэр төрд халдсан" гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргасан юм байна лээ. Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэсэн захирамж гаргасан байна лээ. Захирамжтай холбогдуулан шүүхийн урьдаас гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор миний эд хөрөнгөтэй холбоотой битүүмжлэл гаргах захирамж гаргасан. Маргааш 14.00 цагт тус гомдлыг хэлэлцэнэ. Би хэн нэг хүнээс уучлал гуйх шаардлагагүй.

Улаанбаатар хотын замын нөхцөл байдал ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. 80 мянган машин зорчих зам дээр 800 мянган автомашин зорчиж байна. Машин импортолж байгаа хүмүүс хэд, хэдэн эрхзүйн зөрчил гаргаад байгаа. Тухайлбал, татвар төлдөггүй, чанар стандартын шаардлага хангахгүй тээврийн хэрэгсэл оруулж ирдэг, хабрид машинуудыг нүүрсэн яндангүй оруулж ирдэг. Өнгөрсөн арваннэгдүгээр сард дугаар олголт зогссоноос хойш улсын дугаарын бизнес цэцэглэсэн.  

Намайг ченжүүд жил гаран шантаажилж, доромжилж байна. Би сайн дураараа олны хараал идэх гэж энэ ажлыг хийж байгаа биш шүү дээ. Хандлага сэтгэлгээгээ өөрчилж байж утаа, түгжрэлээсээ сална гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Наад чэнжүүдээ бариулсан шорондоо хии шоронгоор монголчуудыг дүүргэх зорилготой бсан юм бишүү

Хандсүрэн
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Байгааг нь битүүмжилсэн гээд байсан байхгүй болчихсон уу

Ganaa
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Khentii 3 mangar bdag gesen

зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Зөв, яасан гэж тэд нараас уучлалт гуйдаг юм

Зочин
2 хоногийн өмнө
116.206.83.106

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.