Төв аймаг Өндөрширээт суманд түргэний автомашин том оврын автобустай мөргөлдөж жолооч, эмч, өвчтөн нарын зургаан хүн нас барсан харамсалтай осол өчигдөр гарсан. Тус осолд өртөж нас барсан Ж.Хүчитбаатар, Б.Энхболд нарт Баянхонгор аймгийн ЗДТГ-аас эмгэнэл илэрхийлжээ.
ЖИГЖИВИЙН ХҮЧИТБААТАР /1969-2025/
Бид бүхний анд нөхөр, бахархалт ахан дүүс, эрүүл мэндийн эрхэм элч төлөөлөгчид болсон Нэгдсэн эмнэлгийн Уламжлалт, сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч Жигживийн Хүчитбаатар, эмнэлгийн Хангамж үйлчилгээний тасгийн жолооч Бямбаагийн Энхболд нар 2025 оны 03 сарын 11-ний өдөр зуурдаар таалал төгсөж Баянхонгорчууд бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хүний амь насыг аврахын төлөө хариуцлагатайгаар ажил үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан та бүхнийхээ араас гүнээ эмгэнэн гашуудаж байна.
Та бүхний чин сэтгэл, мэдлэг ур чадвараар амь аврагдсан, эмчлүүлэн сувилуулж, авран хамгаалуулсан мянгантаа гэгээн түүх, эрхэм ариун үйл хэргээр мөнхөд бахархан дуурсах болно.
Бидний эрхэм хүмүүн Жигживийн ХҮЧИТБААТАР нь 1969 онд Баянхонгор аймагт айлын отгон хүү болон мэндэлжээ.
Ж.Хүчитбаатар нь Эрүүл мэндийн салбарт ажиллах хугацаандаа хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, өөрийн амь биеэ үл хайхран албан үүргээ нэр төртэй биелүүлэн ажилласан байгууллага, хамт олон, ард иргэдийн итгэл найдвар, талархлыг хүлээсэн манай шилдэг тэргүүний мэргэшсэн эмч байв.
Тэрээр 2012 онд ЭМЯ-ны “Хүндэт жуух бичиг” 2018 онд ЭМЯ-ны “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр тус тус шагнагдаж байсан түүхтэй.
БЯМБААГИЙН ЭНХБОЛД /1982-2025/
Бидний хүнлэг хүмүүн Бямбаагийн ЭНХБОЛД нь 1982 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын хүн эмнэлэгт айлын гурав дахь хүү болон төржээ.
Тэрээр 2015 онд “Байгууллагын аварга”
2016 онд “ Аймгийн тэргүний ажилтан”
2018 онд ЭМЯ-ны “Хүндэт жуух бичиг”
2024 онд “Хамгийн олон километр явсан жолооч”
2025 онд ЭМЯ-ны “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр тус тус шагнагдаж байжээ.
Та бүхний бүтээсэн гэгээн зам мөр, ариун үйл хэрэг, хүнлэг энэрэнгүй зан чанар, эгэл даруу дүр төрх, төлөв тусч, шулуун шударга, өгөөмөр, хөдөлмөрч зан чанар тань бид бүхний зүрх сэтгэлд үүрд мөнх хүндлэгдэн, дуурсагдах болно.
Талийгаачдын аав, ээж, гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд болон эрүүл мэндийн салбарынханд гүн эмгэнэл илэрхийлье.
УМ МА НИ БАД МИ ХУМ
Эмгэнэл илэрхийлсэн:
БАЯНХОНГОР АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Э.ЭНХБАТ
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.МӨНХСАЙХАН
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бусад нас барсан хүмүүс нь хамаагүй юм байх даа???
Хаанаасаа хаашаа явж байсан түргэн юмбэМаш ойлгомжгүй юмаа Улаанбаатараас Завхан руу гэх юмӨвчтөн явсан гэхээр Улаанбаатарт тусламж үзүүлж чадахгүй Завхан руу явсан юм шигТэгснээ Баянхонгорын хүмүүс гэх юмТэгэхээр хотод эмчлүүлээд буцсан хүмүүс болж бнаууБаянхонгорын Түргэний тэрэг хотод өвчтөн хүргэж ирээд буцахдаа бас өвчтөн аьч явсан болж бнауу Ерөөсөө ойлгомжгүй
Gvn emgenel ilerhiiley