СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

А.Отгонбаатар: Монголын ард түмний байгалийн баялгийг Ж.Оджаргал бүтээгээгүй юм шүү

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 долоо хоногийн өмнө

УИХ 2008 онд тогтоол гаргаж, стратегийн ордуудын 34-50 хүртэлх хувийг төрийн эзэмшилд байх зохицуулалтыг баталсан байдаг. Гэвч үе үеийн Засгийн газар хувийн хэвшилд байгаа стратегийн ордуудаас төрийн эзэмшлийн хувийг тогтоох, дээрх УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлыг хэрэгжүүлэлгүй ирсэн билээ.

Харин УИХ-ын энэ хаврын чуулганаар дээрх асуудлыг хэлэлцүүлэхээр Засгийн газар төлөвлөж, стратегийн орд эзэмшигч аж ахуй нэгжүүдтэй хэлэлцээр хийж буй юм. Энэ асуудлын хүрээнд Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатартай ярилцлаа.

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар:

-УИХ-аар 2008 онд уул уурхайн 16 ордыг стратегийн ордод бүртгэж авсан. Энэ ордуудын 34-50 хувийг төрийн эзэмшилд авч, орлогыг Ирээдүйн өв санд ч юм уу цуглуулаад ард түмний сайн сайхны төлөө зарцуулна гээд аль эрт 2008 онд УИХ-ын тогтоол баталсан байдаг. Энэ үед хэрэгжилтийг хангаж ажиллахыг тухайн үеийн С.Баярын Засгийн газарт даалгаж байсан. Гэвч УИХ-ын тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлээгүй. Үе үеийн Засгийн газар дээрх тогтоолын төслийг хэрэгжүүлэлгүй явж ирсэн. Харин 2024 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсан. Энэ хуулийн дагуу стратегийн ордуудын 34-50 хувийн орлогыг Баялгийн санд төвлөрүүлье гэдэг асуудал тавигдаж байгаа юм.

Энэ асуудлыг ярьж эхлэнгүүт стратегийн орд эзэмшигчид эгдүүцэж, уурлаж байна. Бид ямар хувийнх нь бизнесийг булааж авах гэж байгаа биш. Энэ асуудлыг сөхөнгүүт улс төрийн том сэдэв болж байх шиг байна.

Ямар эрх ашгаар хамгаалаад байгаа юм бэ. Хувийн аж ахуй нэгжүүдэд байгаа стратегийн ордуудаас төр тодорхой хувийг эзэмших ёстой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ОТГОНБААТАР!
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

БИ НАМЫН ДАРГАА ТУШААЧИХСАН ШҮҮ ! СОНГУУЛИАР МАН- ЫН ХУЛГАЙЧ НАРТ ХУЛХИДУУЛААД ЯЛАГДСАН ДЭЭР НЬ НАМАА ЖЕНКОГИЙН ХУЛГАЙЧ НАРТ ТАВИАД ТУУЧИХСАН

Иргэн
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Нүхэн жорлон шиг нүгэлт бузар харанхуй нийгэмд цуцлын төдий ч болов гэрэл гаргахын тул Мөнөөх хонгилын үзүүртэх цуцлыг асаах минь

Зочин
2 хоногийн өмнө
116.206.83.106

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.