СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2025-03-11

Их гүрнүүдийн хоорондын технологийн өрсөлдөөн газрын ховор элементийн нөөцөөр шийдэгдэж эхэллээ

Нийтэлсэн
20 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
20 цагийн өмнө

Дэлхий эдийн засгийн дайнаар бус технологийн дайнаар өрсөлдөж эхэлжээ. Үүний тод илрэл нь их гүрнүүдийн амбицад багтсан технологийн өрсөлдөөн зөвхөн газрын ховор элементийн нөөцөөр шийдэгдэж эхэлж буйг олон улсад болж буй үйл явдлаас тодорхой харж болно.

Манай улс газрын ховор элементээр /ГХЭ/ дэлхийд дээгүүр орох нөөцтэй учраас энэ өрсөлдөөнд хожих гол тоглогчдын нэгт зүй ёсоор орж ирсэн. Үүнтэй холбогдуулан Монгол улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "ГХЭ боловсруулах үйлдвэрийн төслүүдийг бодлогоор дэмжинэ" гэж тусгасан. 

Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр "ГХЭ нь хортой, аюултай" гэх цуурхал тарааж малчдыг турхирч, зориуд хорлон сүйтгэх гэж оролдох хэсэг бүлэг хүмүүс гарч ирэв. Тэдний дотор өмнө нь Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг эсэргүүцэж байсан хүмүүс ч байна. Энэ удаа тэд мөн л "малчид хохирно, байгаль дэлхий сүйднэ" гэх айдаст автуулах шалгарсан аргаа хэрэглэж байна.

Малчин хүн малаа дагадаг, мал нь байгалиа дагадаг. Малчдын хувьд ийм мэдээлэл сонсоод хамгийн их эсэргүүцэх нь мэдээж. Харин тэдэнд худал мэдээлэл тарааж, гадна дотны янз бүрийн зураг, бичлэгийг зохиомол тайлбартайгаар үзүүлж, хоёр толгойтой хурга гарлаа, 2 мянган Хятад орж ирлээ гэх зэргээр тасралтгүй тархи угаалт хийн айдаст автуулж байгаа хүмүүст хариуцлага тооцох цаг иржээ. 

Нэгэнт бид технологийн чухал орц, үнэт баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах гэж байгаа тул ямар нэгэн байдлаар өөрсдөдөө үйлдвэрлэл нэвтрүүлж, технологи нутагшуулах бодлого барих ёстой. Жишээ нь монголын нутгаас олборлосон ГХЭ-ийг гадны улсад нийлүүлнэ. Гэхдээ тухайн худалдан авч буй орон заавал манай улсад нэг төрлийн /чипний, батерейны гэх мэт/ үйлдвэрээ байршуулж, монголд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болзол тавих байдлаар хэлцэл хийх нь илүү ашигтай бус уу. Энэ бүх боломж бидний алган дээр байхад атгах уу, асгах уу гэж хоорондоо маргалдсаар байгаа нь гунигтай. 

200 сая Ислам иргэдийн дунд гуравхан сая Еврэйчүүд яаж тэсэж үлдээд, яагаад тэднээс илүү хүчирхэг байдгийн нууц нь ердөө л технологи биш гэж үү. Хятад гэх аварга гүрний өөдөөс Тайвань гэдэг жижигхэн арал дээр байгаа улс сөрж зогсоод байгаа нь мөн л технологи.

Азийн цээжинд асар их баялгийн дунд суугаа монголчууд бид дэлхийн технологийн хөгжлийг дагаж ГХЭ-ээ олборлож, технологи нутагшуулах чиглэлээр төрийн бодлогоо чиглүүлж, эдийн засгийн үсрэлт рүү тэмүүлэх цаг иржээ. 

Судлаач: Г.Нэргүй 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

moogii
20 цагийн өмнө
116.206.83.106

үнэн шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.