СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2025-03-11

Сурагчдын бие даалтын 7 хоног энэ сарын 31-нээс эхэлж, үргэлжлүүлэн долоо хоног амарна

Нийтэлсэн
20 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
20 цагийн өмнө

2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад энэ сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 4-ний өдрийг дуустал "Бие даалтын долоо хоног" болно.

Энэ хугацаанд музей, үзвэр, спорт, урлагийн зэрэг чөлөөт арга хэмжээг сургуулиуд өөрсдөө сонгон зохион байгуулна.

Үүний дараах долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 7-11-нд сурагчдын хоёрдугаар улирлын амралт болж, гуравдугаар улирлын хичээл дөрөвдүгээр сарын 14-нд эхлэх юм.

Орон нутгийн сургуулиудад "Бие даалтын долоо хоног" нь энэ сарын 24-нөөс 28-ныг дуустал үргэлжлэх хуваарьтай байна. Мөн орон нутгийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 11-нийг дуустал хоёр долоо хоног үргэлжилж, дөрөвдүгээр сарын 14-ноос шинэ улирлын хичээл нь эхэлнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.