Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр газрын хэвлийн баялгийн 50+1 буюу дийлэнх хувь нь ард түмний мэдэлд байхаар хуульчилсан.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд улсын төсвөөр хайгуул хийсэн ч хувийн аж ахуй нэгж эзэмшиж буй стратегийн ордуудын 34-51 хувийг төр эзэмшилдээ авч, орлогыг Үндэсний Баялгийн санд төвлөрүүлэх асуудал яригдаж эхлээд байна. Энэ хаврын чуулганаар УИХ дээрх асуудлыг хэлэлцэж, хуулийн хэрэгжилтийг хангуулах юм. Энэ хүрээнд иргэдийн байр суурийг сонслоо.
Иргэдийн байр суурь:
-Уул уурхайн томоохон ордуудыг социализмын үед төрийн мөнгөөр хайгуул хийсэн. Гэвч тухайн ордуудыг компаниуд аваад хувьдаа л ашиглаж байна шүү дээ. Үндсэндээ ард түмэнд хувь хишиг хүртээхгүй байна. Тиймээс төр тодорхой хувийг нь эзэмшилдээ авч, түүнээсээ ард түмэнд хувь хишиг хүртээх хэрэгтэй.
Төр стратегийн ордуудын багадаа 34 хувиа эргүүлэн авах хэрэгтэй. Гучин гэр бүл эзэмшдэг байж болохгүй. Ард иргэдийн амьдрал сайнгүй байна. Иргэд баялгийн үр шимийг хүртэх эрхтэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.