Цэцэрлэгийн гал тогооны өрөөний цахилгаан хэрэгсэл шатаж байсныг унтраажээ.
Тодруулбал, Ховд аймгийн Манхан сумын Төгрөг багт "Цэцэрлэгийн гал тогооны өрөөнд цахилгаан хэрэгсэл шатаж байна" гэх дуудлага гуравдугаар сарын 10-ны өдрийн 19:38 цагт онцгой байдлын албанд иржээ. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход цэцэрлэгийн гал тогооны хэсэгт халуун тогоо, жигнүүр, хөргөгч шатаж байсныг унтраажээ.
Иймд иргэд, аж ахуйн нэгжийг цахилгаан хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, цахилгаан эх үүсвэрийг бүрэн унтраасан эсэхийг шалгаж байхыг сэрэмжлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.