Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэтэй нийтлэлч Энэрэл ярилцлага хийх үеэр дээрх сэдэв хөндөгджээ.
Сэтгүүлч: “Улс төрийн эрх мэдлийг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлдэг томоохон компаниуд хэрээс хэтэрсэн юм байна. Баялагтай улс мөртлөө иргэд нь баялгаа ашиглаад сайхан амьдрах итгэлгүй байгаа нь цөөхөн хэдхэн хүмүүст тэр боломж ирдгээс. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Иргэдэд тэр баялгийн үр шим ирж байж л итгэдэг болно” гэж олон жилийн өмнө ярьж байсныг тань санаж байна л даа. Нэг талаас тэр итгэл үнэмшлээрээ энэ бүхнийг өөрчлөх гэж хичээж байгааг нь анзаарч, нөгөө талаас Женко Х.Баттулгын зорилгод тааруулж, энэ бүхэн хийгдээд ч байна уу гэж хардах юм?
Л.Оюун-Эрдэнэ: Х.Баттулга гэж хүнтэй үзэл бодол таардаг, таардаггүй зүйл олон бий. Баялгийн тухай сэдэв дээр нийтлэг зүйл ч бий. Парламентын ардчиллын зарчмууд дээр дайсагнах хэмжээнд очсон зүйлс ч байдаг. Манай Б.Баатартай холбоотойгоор харддаг нь ойлгомжтой.
Мань хүн ч өөрөө бас домог томтой юм. Гэхдээ бодит байдал дээр АН-ын мань хүнд дургүй хэсэг холбоотой болж харагдуулах гэж баахан хичээгээд, сүүлдээ өөрсдөө ч итгээд үнэн бол яана аа гээд байгаа зүйлс нь домгийн дийлэнх хэсэг шүү.
Манай нам ч, АН ч үндэсний хэмжээний том намууд. Янз бүрийн үзэл бодолтой хүмүүс байдаг. Миний ойлгодгоор АН дотроо үндсэрхэг, либерал гэдэг үзэл бодлын зөрүүтэй. Нэгнээ хүлээн зөвшөөрдөггүй. Манай намд ч бас үзэл бодлын зөрүү бий, бий. Хааяа тэр хэсгийн төлөөлөлтэй уулзана аа. Үгүй шүү дээ гэж хэлдэг юм. Сүүлдээ үгүй ээ гээд байхад хүчээр наагаад байхаар бүр хамт кофе уучихмаар санагдаад байгаа шүү дээ. (инээв)
Үнэндээ мань хүнийг Ерөнхийлөгч байх үед хойд талын хар овоохой гэдэг шиг Нямбаа бид хоёр л сөрж зогсдог байсан байх. Яг бүрэн эрхээ хэрэгжүүлж байх үед нь одоо бүлтрээд байдаг нөхдүүд урт урт хадаг, бурхан барьчихсан л ордонд явж байдаг байсныг санадаг л юм. Гэхдээ хэт наах гээд буруутах тохиолдол байдаг шүү. Германы Социал Демократ намынхан А.Меркелийг муулах гэж байгаад намынхаа үндсэн дэмжигчид дээр наачихаад, дараа нь салгах гэж бөөн юм болсон түүх байдаг шүү...
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЖЕНКОГИЙН ДААЛГАВАРААР ЯРИЛЦЛАГА ӨГМӨР БОЛЖЭЭ
ҮХСЭН БААС САЛТАА ХӨХӨХӨӨС ӨӨР ЧАЛХГҮЙ НОВШ