СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-03-10

УИХ-ын дарга асан М.Энхболд ТҮГЭС хийж байна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 хоногийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өдрийн сонин"-д ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагадаа УИХ-ын дарга М.Энхболдтой ямар харьцаатай байгаа талаараа ярьсан байна. УИХ-ын дарга асан ТҮГЭС буюу Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байгаа аж. 

Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга М.Энхболд хоёрын харьцааны талаар уншигчид сонирхож байгаа нь лавтай. Иймд ярилцлагын үеэр сэтгүүлч энэ талаар асуужээ. Үүнд, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "М.Энхболд дарга бид хоёрын харьцаа хэвийн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт элчин сайдаар ажиллах урилгыг хүргүүлж байгаа. Олон улсын жишиг. Булангийн орнуудын хөрөнгө оруулалтын асуудлаар М.Энхболд даргатай хамтран ажиллаж байгаа" гэжээ. 

Тодруулж хэлбэл, эрчим хүчний реформын чиглэлээр Булангийн орнуудтай томоохон яриа хэлэлцээ хийж, Шадар сайд Т.Доржханд ажлын хэсгийг ахалж байгаа. Энэ асуудлыг УИХ-ын дарга М.Энхболд хариуцаж байгаа ба энэхүү ажлын саналыг Ерөнхий сайдын зүгээс тавьжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

ТҮГЭС ч гэх шиг хачин2 нэр томъёо орон тоо гаргачих юмаа.

Шудрага ёсгүй Төр мөнхсөн гашуун түүх байгаа
1 хоногийн өмнө
116.206.83.106

Бага хаадын үеэс эхлэн Монгол Улс хуваагдсан. Сүүлдээ бүр хүчгүй болж эзлэгдэж 400 жил боол болтлоо доройтсон. Одоо хэдэн эрлийз цустай нөхдүүд төрийг 30 жил самраад , Уранаа өгөөд бүр тамруу явуулчлаа. Данхан толгойтой банди бол хятадуудын шийдвэрээр ажлаад байгаан бишүү

Ммм
1 хоногийн өмнө
116.206.83.106

Маш зөв

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Эв эеэ хичээж байх нь зөв бид ямар 20-30 сая хүн биш маш зөв энэ чинь эдийн засгийн өрсөлдөөн хурд хүч, хугацаа шаардаж байна шүү дээ.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

БҮГЭС

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Оюунэрдэнэ ингэж болохгүй шдээ, ажил чинь ахихгүй бгаагийн нэг шалтгаан Ми, Сү,... - мэттэй тал засч зууралдаж байгаатай холбоотой

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Элбэгдоржтонгууд чамайг алахыг маш ихээр хүсэж ,өдрийн бодол шөнийн зүүд болцгоож байна.болгоомжтой бай

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.