СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-03-08

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Хонгорзул
1 хоногийн өмнө

Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ойн өдөр тохиож байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг 1857 онд АНУ-ын Нью-Йорк хотын оёдлын үйлдвэрийн эмэгтэйчүүд ажлын цагийг багасгаж, цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэхийг шаардан жагссанаар тэмдэглэж эхэлжээ.

Улс орнууд бүх нийтийн баярын өдөр болгохоос эхлээд эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төр, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд анхаарах, тэдний эрхийг хамгаалах зэргээр янз бүрээр тэмдэглэдэг байна. Харин өдгөө ихэнх улсад улс төрийн утгаа алдаж, ээжүүдийн баяр, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдэд хайраа илэрхийлэх баяр болгон тэмдэглэх болжээ. Монгол Улсад ч мөн уг баяр нь ийм утгатай болсон бөгөөд бүх нийтээр амрах баярын өдөр болгон тэмдэглэх болсон юм.

Энэ жил НҮБ-аас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг "Бүх охид эмэгтэйчүүдэд эрх, эрх тэгш байдал, эрх мэдэл” уриатайгаар тэмдэглэж байна. Монголынхоо нийт эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ойн өдрийн мэнд хүргэе.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.