СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-03-08

Зайсангийн газрынхаа барилгын зөвшөөрлийг гаргуулахын тулд Л.Гүндалай хотын даргыг шантаажилж эхэлжээ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 хоногийн өмнө

2014 онд УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Зайсангийн аманд хууль бусаар газар эзэмшиж байгаа тухай дуулиан дэгдэж байсныг уншигч та бүхэн санаж байгаа байх.
Хилийн боомтын захиргааны даргаар ажиллаж байхдаа Л.Гүндалай эрх мэдэл албан тушаалаа ашиглаж, Зайсангийн “Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн зүүн хойд талд хувийн хаусаа сүндэрлүүлсэн нэгэн. БОНХАЖЯ, Богд уулын дархан цаазат газрын захиргаа, Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид очиж барилга зогсоох тухай албан бичиг өгч, хүчийг эс олж байв.
Тэрбээр төрсөн эгчийнхээ хүү О.Одсүрэнгийнхээ нэр дээр Зайсан толгойн орчимд "Жуулчны бааз"-ыг зориулалтаар 7.5 га газар авч, улмаар түүнийгээ зориулалтын бусаар ашиглан барилгын компаниудад зарж, хөрөнгөжсөн. Тэгвэл Л.Гүндалай Дархан цаазат Богдхан уулын газрынхаа барилгын зөвшөөрлийг гаргуулахын тулд хотын даргыг шантаажлаад эхэлжээ. Учир нь тэрбээр өөрийн цахим хаягтаа хотын даргын эсрэг хэд хэдэн сэтгэгдэл оруулжээ.
Үүний хариуг ч хотын дарга барьж, “Л.Гүндалайгийн шаардсан Зайсангийн хууль бус барилгын зөвшөөрлийг гаргаж өгч чадахгүй гэдгээ дахин хэлье. Энэ жил Туулын зам, Тойрог зам, Трамвай, Метро зэрэг төслүүд бүгд эхлэхээр төлөвлөөд байгаа. Тухайлбал 3-р сарын 14-нд Туулын замын тендерийг нээнэ” гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Аргил
1 хоногийн өмнө
116.206.83.106

Тийм бол газрыг нь чөлөөлөөд, хохирогчдод мөнгийг нь гаргаж өгч, Гүндалайг шийтгээд, барилгыг нь нураагаад хаях хэрэгтэй. Ийм үлбэгэр, арчаагүй Төр байгаад олон нийт харамсаж байна. Гүндалай одоо баярхаад, мэдэмхийрээд, Төрөө доромжлоод л явж байх юм. Төр шийдвэр гаргах зориггүй байгаа нь шийдвэр гаргагч өөрөө хулгайч учраас юм байна гэж ойлгогддог.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.