СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-03-06

🔴О.Алтангэрэл: Ухаа худаг ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Нийтэлсэн
3 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 хоногийн өмнө

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.7, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж, тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны тогтоолыг биелүүлэлгүйгээр Засгийн газар, Энержи Ресурс ХХК-ийн хооронд байгуулсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээний холбогдох хэсгийг хуульд нийцүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд даалгах гэсэн утгатай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэхүү тогтоолын төсөлд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах "Ухаа худаг" ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хэлэлцээ хийж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газар, Ерөнхий сайдад үүрэг болгосон тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэхүү тогтоолыг гаргах болсон хууль зүйн үндэслэл нь УИХ-аар хэлэлцэн шийдвэрлүүлэх болон Засгийн газраар танилцуулах ёстой процесс зөрчигдсөн учраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон энэхүү ордыг хувийн хэвшлийн ААН-д эзэмшүүлсэн үйл ажиллагааг хуульд нийцүүлэх нь зүйтэй. Үүнийг шийдвэрлэх эрх нь УИХ-д байгаа учир гэж үзлээ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
3 хоногийн өмнө
116.206.83.106

ХУУЛИА НИЙЦҮҮЛЧИХ БАЙХДАА. ГАР ХӨЛ БОЛОГЧИД НЬ

зочин
3 хоногийн өмнө
116.206.83.106

ХУУЛИА НИЙЦҮҮЛЧИХ БАЙХДАА. ГАР ХӨЛ БОЛОГЧИД НЬ

Зочин
3 хоногийн өмнө
116.206.83.106

Ашиг сонирхолын зөрчилтэй гишүүдийг бүү оруул даа ялангуяа хандив авсан нөхдийг оруулахгүй байх

Зочин
3 хоногийн өмнө
116.206.83.106

Дуугүй давхидаг нохой ард түмний баялагийг хулгайлсаныг мэдлээ хуулийн дагуу 50 хувиа авах ёстой

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.