СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2025-03-02

“Мөнх сайхан төрт Алтан торц” баатарлаг тууль хайлав

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан өнөөдөр морин цагт “Чингис хаан” үндэсний музейн Их эзэн Чингис хааны алтан хөшөө, Шүтээн их цагаан туг, Төрийн хасбуу тамгын хамт хүндэтгэн залсан Их хааны өргөөнд “Мөнх сайхан төрт Алтан торц” баатарлаг туулийг хайлжээ.

Уг туулийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч А.Балдандорж, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч Э.Баатаржав нар хайлав. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, тууль судлаач, доктор Т.Баясгалан, “Монгол домог тууль” холбооны ТУЗ-ийн гишүүн, тууль судлаач, соёл судлалын докторант С.Наранхүү нар монгол тууль хайлах зан зүйл, туулийн хэлхээ холбоо, уг үндсийн утга зангилааг тайлбарлав.

ЮНЕСКО-гоос монгол туулийг 2009 онд “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэсэн нь түүний үнэ цэнийг дархалж, хүн төрөлхтний соёлын өв сангийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч, дэлхий дахинд баталгаажуулсан хэрэг юм. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 онд “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргаж, жил бүрийн Цагаан сарын баярыг тохиолдуулан хаврын тэргүүн сарын шинийн гурваны өдөр болон Монгол бахархлын өдрийг тохиолдуулан өвлийн тэргүүн сарын шинийн гурваны өдөр баатарлаг туульс хайлдаг уламжлал тогтоод байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.