СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-03-02

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам сар шинийн баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлжээ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Монгол түмний сар шинийн баярыг тохиолдуулан дээрхийн гэгээнтэн XIV Далай лам мэндчилгээ дэвшүүлжээ.

Мэндчилгээнд " Монголын ард түмэн ялангуяа хүүхэд, залуус бурхны шашныг улам бүр шимтэн сонирхож байгаа нь сайшаалтай. Бурхан багшийн сургаал нь хүчирхийллээс ангид энэрэнгүй сэтгэлийг номлодог учраас хүн төрөлхтний сайн сайхны төлөө асар их хувь нэмэр оруулах боломжтой. Бид эдгээр эрхэм чанаруудыг нарийн судалж, утгыг нь зөв таньж ухаарах хэрэгтэй.

Цаашлаад өөрсдийн амьдралдаа дадуулж, утга учиртай амьдралаар амьдрах нь чухал билээ. Бурханы шашныг сэтгэл судлалын үүднээс танин мэдсэнээр бид оюун санаа, сэтгэлийн мөн чанарыг ухааран ойлгох бөгөөд энэ нь өнөө үед эрдэмтэн судлаачдын сонирхон судалж байгаа чухал сэдэв болж байна. Үүний зэрэгцээ юм.

Монголын ард түмэнд бурхны шашны талаарх мэдлэг, ойлголтыг түгээх үйлсэд хүчин зүтгэж буй Гандантэгчэнлин хийд болон "Гандан" телевизийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол ахан дүүстээ сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэн буян их хурааж, эв найртай, амар амгалан, байх болтугай. 2025 оны хоёрдугаар сарын 27" хэмээжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.