XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин М.Түвшинхүү Монгол Улсын гавьяат жүжигчин боллоо.
Монгол улсын гавьяат жүжигчин М.Түвшинхүү 1993-1997 онд СУИС-ийн кино, драмын жүжигчний ангид, 1997-1998 онд мөн сургуулийн найруулагчийн ангид суралцжээ.
1997-2000 онд Монгол телевизэд “Хар энтертайнмент” студид найруулагч, 2000 оноос одоог хүртэл УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтэст жүжигчнээр ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.