XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
УДЭТ-ын жүжигчин Ж.Оюундарь Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ.
Монгол Улсын Ардын жүжигчин Ж.Оюундарь:
-Драмын урлагт 40 гаруй жил ажилласан хөдөлмөрөө үнэлүүлж буйдаа баяртай байна. Аавынхаа нэрийг төрийн ордонд хоёр дахь удаагаа дуудууллаа. Театрын урлаг бол хамт олны бүтээл байдаг. УДЭТ-ын хамт олон, намайг дэмждэг үзэгчиддээ маш их баярлалаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.