СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2025-02-27

БАЙР СУУРЬ: Улсын төсвөөр хайгуул хийсэн ХУВИЙН СТРАТЕГИЙН ОРДУУДЫН 34-51 ХУВИЙГ төр эзэмшилдээ авахыг иргэд дэмжиж байна

Нийтэлсэн
9 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
9 цагийн өмнө

Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр газрын хэвлийн баялгийн 50+1 буюу дийлэнх хувь нь ард түмний мэдэлд байхаар хуульчилсан.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд улсын төсвөөр хайгуул хийсэн ч хувийн аж ахуй нэгж эзэмшиж буй стратегийн ордуудын 34-51 хувийг төр эзэмшилдээ авч, орлогыг Үндэсний Баялгийн санд төвлөрүүлэх асуудал яригдаж эхлээд байна.

Байгалийн баялгийн үр шимийг иргэд хүртэх талаасаа хувийн хэвшлийн стратегийн ордуудын тодорхой хувийг төрийн эзэмшилд шилжүүлэх ёстой гэж иргэд үзэж буй ажээ. Энэ талаар иргэдийн байр суурийг сонслоо. 

ИРГЭДИЙН БАЙР СУУРЬ:

-Байгалийн баялаг ард түмний өмч байна гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан. Тэгэхээр уул уурхайн баялгаас орж ирж буй үр ашгийг ард түмэн хүртэх ёстой. Иргэдэд олгож буй хувьцааны ногдол ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Төрийн мөнгөөр хайгуул хийсэн ч хувийн аж ахуй нэгжийн эзэмшилд очсон стратегийн ордуудын тодорхой хувийг төрд шилжүүлэх хэрэгтэй. Түүнээс иргэд хувь хүртээд явах шаардлагатай. Хуримтлалын дансыг арвижуулах хэрэгтэй. Байгалийн баялгийг хэдхэн хүн эзэмшдэг байж болохгүй гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.