СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-02-27

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач П.Батсайхан Тод манлай уяач цол хүртлээ

Нийтэлсэн
10 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 цагийн өмнө

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач, “Шунхлай Групп” ХХК-ийн Ерөнхийлөгч Пүрэвийн Батсайхан Тод манлай уяач цол хүртлээ. 

Тэрээр тасралтгүй 23 жил уяач хийж, морьдоо тогтмол амжилттай уралдуулж байгаа аж.  Түүний амжилтаас дурдвал Улсын наадмаас 10 айраг түрүү, бүсийн наадмаас 10 айраг түрүү хүртжээ. 

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач, “Шунхлай Групп” ХХК-ийн Ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы морьдын товчоон

Улс наадамд түрүүлж айрагдсан мэдээлэл:

  • 2001 оны АХ-ын 80 жилийн ойд хул даага айргийн Дөрөв
  • 2005 оны АХ-ын 84 жилийн ойд "Гуулин зээрд" соёолон айргийн Гурав
  • 2006 оны АХ-ын 85 жилийн ойд "Гуулин зээрд" азарга айргийн Тав
  • 2009 оны АХ-ын 88 жилийн ойд "Гуулин зээрд" азарга айргийн Тав
  • 2022 оны АХ-ын 100.101 жилийн ойд "Тогоруу халзан" шүдлэн Түрүү магнай
  • 2023 оны АХ-ын 102 жилийн ойд "Тогоруу халзан" хязаалан Аман хүзүү
  • 2024 оны АХ-ын 103 жилийн ойд "Тогоруу халзан" соёолон айргийн Гурав
  • 2024 оны АХ-н 103 жилийн ойд их насны халиун морь айргийн Гурав
  • АХ-ын 2022 оны АХ-ын 100.101 жилийн ойд "Титэм халзан" азарга айргийн Гурав
  • 2020 оны АХ-ын 99 жилийн ойд "Тэнгри хээр" азарга Аман хүзүү. Бүсийн Түрүү магнай, айраг

Бүсийн наадамд түрүүлж айрагдсан мэдээлэл:

  • 2008 оны Төв аймгийн Заамар суманд зохиогдсон Төвийн бүсийн уралдаанд "Гуулин зээрд" азарга Түрүү магнай
  • 2021 оны Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд зохиогдсон зүүн бүсийн хурд наадамд "Исгэрээ" хүрэн их нас айргийн Дөрөв
  • Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд зохиогдсон Зүүн бүсийн хурд наадамд "Титэм халзан" соёолон Түрүү магнай
  • 2022 онд Хэнтий аймгийн Хэрлэн хотод болсон Их хурд наадамд "Титэм халзан" азарга Түрүү магнай
  • 2019 оны Боржигон хурд наадамд босоо хээр хязаалан аман хүзүү.
  • 2023 оны Богд хан уулын аймгийн 100 жилийн ой,Төвийн бүсийн хурдад "Исгэрээ хүрэн" их нас Түрүү магнай
  • Говсүмбэр аймгийн Баянтал суманд зохиогдсон Боржигон хурд бүсийн наадамд "Исгэрээ хүрэн" их нас Аман хүзүү
  • 2022 оны Өвөрхангай аймгийн 90 жилийн ой төвийн бүсийн хурд наадамд "Тогоруу халзан"шүдлэн Аман хүзүү
  • 2015 онд Өвөрхангай аймагт болсон Өндөр гэгээний мэндэлсэний 380 жилийн ой,Төвийн бүсийн хурдад хязаалан хээр үрээ айргийн Тав
  • 2019 оны Говьсүмбэр аймагт болсон Боржигон хурд наадамд хүрэн хязаалан айргийн Дөрөвт тус тус хурдлуулж байжээ.

 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.