Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулав. “Үр жимс” хоршооны тэргүүн, Байгаль орчны гавьяат ажилтан Д.Цэндсүрэнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Д.Цэндсүрэнгийн ой, жимс жимсгэнийн салбарыг хөгжүүлэхэд хөдөлмөр зүтгэлээ зориулж мод үржүүлгийн газар байгуулж, модны тарьц суулгацыг үржүүлэн ойн зурвас байгуулж, хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цөлжилт хөрсний доройтлыг бууруулах, ойн салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, байгаль орчноо хамгаалах, салбарын залуу мэргэжилтнийг бэлтгэх эх үйлсэд оруулсан чинтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн ийнхүү шагнажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.