СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чимх мэдээ | 2025-02-26

Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг гэгчээр...

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 хоногийн өмнө

Нүүрсний нийтийн сонсголыг даргалж байхдаа УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хоёр хүнийг илтээр гүтгэн харлуулсан байдаг.

Нэг нь сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн майнинг гэдэг үг орсон айти-гийн компанийг нүүрсний компани хэмээн баалсан бол УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг “Админерал” хэмээх компанийн эзэн, Бортээгийн ордыг завшсан хэмээн гүтгэсэн байдаг.

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн байнгын хорооны дарга С.Ганбаатар Өмнөговийн уурхайнуудаар ажиллах үеэрээ “Админерал компанитай УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ямар ч холбогдолгүй байна” гэдгийг өөрийн биеэр баталлаа. Ямар ч холбогдолгүй гэдэг нь үүгээр зогсохгүй, холбогдолгүйг нь батлах шинэ шинэ баримтууд удахгүй ээлж дараагаар дэлгэгдэнэ гэнэ.

Түүгээр зогсохгүй, Бор тээгийн ордыг “Админерал” компани залгисан гэдэг яриа бас үгүйсгэгдлээ. Эрдэнэс Тавантолгойн газрын даргын өгүүлснээр энэхүү орд хувийн компанид шилжээгүй, Эрдэнэс Тавантолгойн мэдэлд байсаар байгаа юм байна.

Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг гэгчээр УИХ-ын даргатай холбоотой хар толбууд бага багаар цагаарч байна. УИХ-ын дарга руугаа хар будаг цацсан УИХ-ын гишүүн Б.Энхбаярын улс төрийн замнал харин хэр удаан настай юм бол доо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Аргил
1 хоногийн өмнө
116.206.83.106

УИХ -ын дарга Амарбаясгалан хулгай хийчихээд ......... буцаагаад тавьчихсан. Сайд асан Энхбаяр худлаа хэлээгүй. Хоёр нүүрт бялдууч Ганбаатар ерөнхийлөгчийн сунгаанд бэлдэж УИХ -ын даргад долигнох шаардлагатай болсон. Амарбаясгаланд ямарч оролцоо байхгүйг би өөрийн биеэр баталлаа. Ийм үгийг Ганбаатар хэлж байгаа нь л Энхбаяр үнэн хэлсэнийг баталгаажуулж байгаа гэнэ.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Фэншү ганбаа шударга үнэнийг тогтоодог болоо юу. Хуцах юм даа

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Амарбаясгалан хулгайч нь үнэн шдээ. Ах нартай нийлж анх хэвлэлийн компани байгуулсан байх. Намд шургалж МАН-ын хамаг ухуулга суртчилгааг бүгдийг энэ хүртэл хамж хийж байгаа. За яахав төрийн бус байгууллага. Гэтэл гадны маш олон том жижиг зээл тусламж, төслийг ах дүү нарынхаа компанируу шахаж байгаа. Жишээ нь Францаас төслөөс 200 үхэр, 300 хонийг өөртөө авчихлаа гээд л хэвлэлээр шуугиж байгаад таг болсон. Байнга албан тушаалын наймаанд нэр нь хутгалдаж байдаг.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Энхбаяр санхүүгийн, хуулийн өндөр мэдлэгтэй шинжээч нарын бүх баримт материалыг нягтлан шалгаад гаргасан дүгнэлт хөдөлшгүй баримт үндэслэн өөрөө үзэж танилцаад нийтэд мэдээлсэн байх. Энэ бол хулгай луйвраа нуухын тулд Ганбаатарт хуурамч баримт үзүүлж итгүүлээд ингэж хэлүүлээд Амарбаясгаланг хэргээс мулталж уснаас хуурай гаргах гэсэн Манын манж технолги байх магадлалтай шүү.

БОЛГОДОГ МОНГОЛ
1 хоногийн өмнө
116.206.83.106

идсэн эрүү гэдэг инь зүйр цэцэн үг хүнийг муу хэлдэг хүнийг хэлж буй.Харин манай нөхцөлд идэх гэсэн шууд утгатай бөгөөд мөнгө идсэн луйвардсан гэсэн үг . ИЙМЭЭС ХУВХАЙРНА ГЭЖ ДААНЧ БАЙХГҮЙ УЛАМ Л ТАРГАЛААД БАЯЖААД ДАРГА БОЛООД ДЭВШЭЭД БАЙНА, ИДҮҮЛСЭН БУТ НЬ АРД ИРГЭД БОЛ ОДОО ЯМАР БАЙГАА НЬ БҮГДЭЭРЭЭ МЭДЭЖ БАЙГАА.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

ИДҮҮЛСЭН БУТ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХГҮЙ ИДСЭН ЭРҮҮ Л БОЛОХ БИЗ

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

ИДҮҮЛСЭН БУТ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХГҮЙ ИДСЭН ЭРҮҮ Л БОЛОХ БИЗ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.