Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ш.Гүрбазар элэгний хорт хавдраар оношлогдож, Герман Улсад эмчлүүлж байна. Түүний эмчилгээний зардалд дэм болох зорилготой "Би Монголоороо гоёдог" тоглолтыг өнгөрсөн бямба гарагт зохион байгуулсан юм. Тэгвэл МУСГЗ Ш.Гүрбазар түмэн олондоо хандаж, сэтгэгдлээ илэрхийлжээ.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ш.Гүрбазар:
-Надад нас бэлэглэлээ. Миний Монголын ард түмэн, уран бүтээлчид минь намайг үнэхээр догдлууллаа. "Гүрбазар ах минь эрүүл болоорой, ард түмэн минь сэтгэлийн дэм, ерөөлөө өргөөрэй" гэж Монголын сор болсон уран бүтээлчид нүдэндээ нулимстай дуулж, өгүүлж байхад би уярахгүй байж яахан чадах...Өөрөөсөө өөрийгөө олох шиг.
Өөдрөг байхын дээд урмаар адислуулах шиг, нэг л их үнэмшил намайг тэнгэр татаад босгох шиг зөн совингоор би омогшиж байна. Одоо хийгдэж байгаа угтвар тандалт эмчилгээнүүд, бичил мэс засал, гурван сарын сүүлээр ирэх том хагалгааны дараа эрүүлжин сэргээд ирэхийн итгэл дүүрэн боллоо. Хүндэтгэлийн тоглолтыг санаачилсан, зохион байгуулсан болон тоглолтод оролцсон бүх уран бүтээлчдэдээ чин сэтгэлээсээ баярлалаа.
Энэ хугацаанд надад чин сэтгэлийн зөвлөгөө, ерөөл дэмбэрэл, сэтгэлийн хандиваа илгээж байсан олон түмэндээ ч талархъя.
Эмчилгээний зардал өртөг өндөр энэ оронд байгаа надад сэтгэлээсээ өргөсөн бүхэн тань даарч үзсэн хүн дахныхаа хагасыг нөмөргөх шиг их илч, их урам надад өгч байгааг нуугаад яах вэ.
Тавин жил Монголын их урлаг, утга зохиолд зүтгэсэн минь, монголын ард түмний минь их хайр хүндэтгэл, миний хадгалсан буян, хураасан их өв минь байж дээ гэж бэлгэшээж сууна.
Ерөөл дэмбэрэл аз жаргалыг дууддаг болохоор би эрүүл энх явахын их цулбуураас атгаад очно оо эх орон, элгэн түмэндээ. Харин тосож байгаа он жилүүдийн аман хишгээ, миний ард түмэн надад бэлэглэсэн нас гэж сүслэн залбирах болно оо.
Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ерөөл дэмбэрэл аз жаргалыг дууддаг. Сайхан болно оо
Танд эрүүл энх сайн сайхныг хүсье хавдар гэдэг өвчин сэтгэлээс их шалтгаалдаг шүү сэтгэлийн хаттай байж ард түмэндээ эргэн ирээрэй урлагын янжинлхам бурхан ивээх болтугай
Эрүүл энх болоод ирээрэй та минь .Их Монголын минь заяа түшнээ.
Танд эрүүл энхийг хүсье.
Эх орондоо эрүүл болоод ирээрэй
Өмөөрөөд бус сэтгэлээрээ сайхан явна гэдэг ийм их буян юм да.Гүрбазар таньдаг эрүүл энх урт удаан наслахын ерөөл өргөж эрүүл саруул болоод эх орондоо ирнэ гэдэгт бүрэн итгэж бна.хурай хурай хурай
Танд эрүүл энхийг хүсие та айх аюулгүй өвдөх өвчингүй болоод эх нутагтаа эргээд ирээрэй аз жаргал бэлэгдие
Урт наслаарай, Удаан жаргаарай, эрүүл мэнд элгэн садан монголдоо ирдэг юм шүү